Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Мариус Визер болон удирдах зөвлөлийн шийдвэрээр /2025.11.25/ Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулгыг “Боловсролын хэлтсийн захирал” албан тушаалд томилов.
ОУЖБХ /IJF/-ны ерөнхийлөгч хэлэхдээ “Таны мэдлэг, алсын хараа, өргөн хүрээтэй туршлага нь удирдах зөвлөлийн ажлыг ихээхэн баяжуулж, цаашдын манлайлал, цаашдын хэтийн төлөвт хувь нэмэр оруулж, жүдо бөхийн ирээдүйн хөгжилд үнэ цэнийг авчирна гэдэгт би итгэлтэй байна. Танд эрүүл энх, амжилт, шинэ албан тушаалд нь хамгийн сайн сайхныг хүсье!” хэмээжээ.
Танд халуун баяр хүргэе, хамтын хүч амжилт
Ташрамд сонирхуулахад 2021 оны 11 дүгээр сарын яг энэ өдөр буюу 4 жилийн өмнө Абу Даби хотод бид "УЛААНБААТАР ИХ ДУУЛГА" тэмцээнийг 4 жил эх орондоо зохион байгуулах түүхэн гэрээг байгуулж байжээ.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!