
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнгөрсөн шөнө Дундговийн зүүн өмнөд, Өмнөговийн зүүн, Дорноговийн төв болон өмнөд, Сүхбаатарын өмнөд хэсгээр цас орж цасан шуурга шуурсан тул зам даваа гүвээнд хальтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг онцгойлон анхааруулж байна.
2025 оны 11-р сарын 24-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Өдөртөө говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.
Агаарын температур: Өдөртөө Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Хэнтийн уулархаг нутгаар 17-22 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Ерөө, Тэрэлж, Халх голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 11-16 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 17-19 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.
2025 оны 11 дүгээр сарын 24- 28 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
11 дүгээр 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар, 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говь болон зүүн аймгуудыг нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. 25, 27, 28-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 15-20 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 22-25 хэм, өдөртөө 10-15 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!