
Мэргэжлийн сүмо бөхийн 11 дүгээр сарын барилдаан буюу Кюүшюү башёгийн 15 дахь өдөр /2025.11.23/ аваргын төлөө Их аварга Хоошёорюү С.Бямбасүрэн Сэкиваке Аонишики-тэй нэмэлт барилдаан хийхэд Аонишики окуринаге мэхээр давж энэ башёд түрүүлж, Японы Эзэн хааны цомыг украин сумоч анх удаагаа хүртлээ.
Их аварга Хоошёорюү С.Бямбасүрэн энэ өдрийн барилдаанд Их аварга Ооносато-той учраа тааран барилдах байсан ч Ооносато гэмтлийн улмаас энэ барилдааныг өнжлөө.
Харин Озэки Котозакүра, Украины сүмоч Сэкиваке Аонишики-тэй таарч барилдан түүнд ёрикири мэхээр унаж Аонишики 12 даваа, 3 унаатай боллоо. Харин Котозакүра 8 даваа 6 унаатай болов.
Комүсүби Такаясү өнөөдөр Ёшинофүжи /М-5/-тэй барилдаж түүнийг ошитаоши мэхээр хаяснаар 8 даваа, 7 унаатай, харин Ёшинофүжи 9 даваа, 6 унаатай башёг өндөрлүүлж байна.
Комүсүби өнөөдөр Таканошёо Сэкиваке Охо-той таарч барилдан түүнийг ошидаши мэхээр давж 5 даваа, 10 унаатай болж, Охо 7 даваа, 8 унаатай энэ башёг дуусгаад байна.
Ошёома П.Дэлгэрбаяр өнөөдөр Хирадоүми /М-3/-тэй учраа тааран барилдаж түүнийг цүкиотоши мэхээр хаяж 4 даваа, 11 унаатай башёг дуусгав.
Тамаваши /М-4/ энэ өдөр Фүжинокава /М-12/-тай учраа таарч барилдан түүнийг ошидаши мэхээр давснаар 7 даваа, 8 унаатай башёг дуусгаж байна.
Киришима Б.Лхагвасүрэн/М-2/ Ура /М-3/-тэй таарч барилдан түүнийг ошитаоши мэхээр хаяснаар 11 даваа, 4 унаатай башёг өндөрлүүлж байна.
Кюүшюү башёгийн 14 дэх өдөр, Ичияамамото /М-8/-тэй тааран хүчээ сорин барилдаж түүнд хатакикоми мэхээр унаснаар 9 даваа, 5 унаатай болов. Харин Ичияамамото 10 даваа, 4 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Онокацү Б.Чойжилсүрэн /М-6/, Шонанноүми /М-16/-тэй учраа тааран барилдаж Онокацү өрсөлдөгчөө ёрикири мэхээр давснаар 7 даваа, 8 унаатай башёг дуусгаж байна.
Рога А.Амарсанаа /М-11/ энэ өдөр Вакатакакаге /М-1/-тэй учраа тааран барилдаж
Чиёошома Г.Мөнхсайхан энэ өдөр Котошохо /М-10/-той учраа тааран барилдаж түүнд уватэнаге мэхээр давснаар 10 даваа, 5 унаатай башёг өндөрлүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!