
Мэргэжлийн сүмо бөхийн 11 дүгээр сарын барилдаан буюу Кюүшюү башёгийн 12 дахь өдөр /2025.11.20/ Их аварга Хоошёорюү С.Бямбасүрэн энэ өдрийн барилдаанд Комүсүби Такаясү учраа тааран барилдаж түүнийг ошидаши мэхээр давснаар 10 даваа, 2 унаатай боллоо.
Их аварга Ооносато, Сэкиваке Охо-той таарч барилдан түүнийг ёрикири мэхээр хаяж 10 даваа, 2 унаатай боллоо.

Озэки Котозакүра башёгийн 12 дахь өдөр Ёшинофүжи /М-5/-тэй тааран хүчээ сорин барилдаж түүнийг хатакикоми мэхээр хаяж 7 даваа, 5 унаатай болов. Харин Ёшинофүжи 8 даваа, 4 унаатай болов.
Украины сүмоч Сэкиваке Аонишики өнөөдөр Ошёома П.Дэлгэрбаяр /М-4/-тай барилдаж түүнийг абисэтаоши мэхээр хаяж 2 унаа, 10 даваатай болоод байгаа бол Ошёома 3 даваа, 9 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Энэ өдөр Хакүохо /М-1/, Хирадоүми /М-3/ нар хооронд учраа таарч барилдан Хакүохо сүкүинаге мэхээр давснаар 4 даваа, 8 унаатай боллоо.

Киришима Б.Лхагвасүрэн/М-2/ Вакамотохару /М-2/-тай таарч барилдан түүнийг ошидаши мэхээр хаяснаар 8 даваа, 4 унаатай башёг үргэлжлүүлж байна.

Тамаваши /М-4/ энэ өдөр Комүсүби Таканошёо-той учраа тааран түүнийг ошидаши мэхээр давснаар 5 даваа, 7 унаатай боллоо.
Онокацү Б.Чойжилсүрэн /М-6/, Котошохо/М-9/-той учраа тааран барилдаж Онокацү өрсөлдөгчөө ёрикири мэхээр давснаар 5 даваа, 6 унаатай боллоо.

Рога А.Амарсанаа /М-11/ энэ өдөр Шонанноүми /М-7/-тэй хүч үзэн барилдаж түүнийг ёрикири мэхээр хаяж 8 даваа, 4 унаатай болоод байна.

Энэ башёд Макүүчид дэвшин барилдаж байгаа Чиёошома Г.Мөнхсайхан /М-17/ өнөөдөр Гонояама /М-13/-тай учраа тааран барилдаж түүнийг уватэнаге мэхээр хаяснаар 8 даваа, 4 унаатай боллоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!