
Аргын тооллын 2025 оны 11 дүгээр сарын 27. Пүрэв /Бадрангуй/ гараг. Билгийн тооллын XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээгч модон могой жилийн өвлийн тэргүүн улаагчин гахай сарын шинийн 7. Бархасвадь /Бадрангуй/ гараг. Тооно одтой, Долоон улаан мэнгэтэй. Цагаан хулгана өдөр.
Өдрийн наран 8 цаг 15 минутад мандаж, 17 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, хүүхэд үрчлэн ава, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлөг тавих, морь уралдахад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!