
Мэргэжлийн сүмо бөхийн 11 дүгээр сарын барилдаан буюу Кюүшюү башёгийн 13 дахь өдөр /2025.11.21/ Их аварга Хоошёорюү С.Бямбасүрэн Озэки Котозакүра-тай учраа тааран барилдаж түүнийг ёрикири мэхээр давснаар 11 даваа, 2 унаатай боллоо.
Их аварга Ооносато, Украины сүмоч Сэкиваке Аонишики-тэй таарч барилдан түүнийг ёрикири мэхээр хаяж 11 даваа, 2 унаатай боллоо. Харин Аонишики 10 даваа 3 унаатай болов.
Комүсүби Такаясү өнөөдөр Нишикифүжи/15/-тэй барилдаж түүнийг хатакикоми мэхээр хаяж 6 унаа, 7 даваатай болоод байгаа бол Нишикифүжи 8 даваа, 5 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Сэкиваке Охо өнөөдөр Ошёома П.Дэлгэрбаяр /М-4/-тай учраа тааран барилдаж түүнд ёрикири мэхээр унаснаар 3 даваа, 10 унаатай боллоо.
Энэ өдөр Хакүохо /М-1/, Ура /М-3/ нар хооронд учраа таарч барилдан Хакүохо уватэдашинаге мэхээр унаснаар Ура 7 даваа, 6 унаатай боллоо.
Тамаваши /М-4/ энэ өдөр Вакатакакаге /М-1/-тай учраа тааран түүнийг ошидаши мэхээр давснаар тэд адилхан 6 даваа, 7 унаатай боллоо.
Киришима Б.Лхагвасүрэн/М-2/ Атамифүжи /М-6/-тэй таарч барилдан түүнийг ёрикири мэхээр хаяснаар 9 даваа, 4 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Онокацү Б.Чойжилсүрэн /М-6/, Вакамотохару /М-2/-тай учраа тааран барилдаж Онокацү өрсөлдөгчдөө ёрикири мэхээр унаснаар 5 даваа, 8 унаатай боллоо.
Башёгийн 13 дахь өдөр Ёшинофүжи /М-5/, Токихаяате /М-14/-тэй тааран хүчээ сорин барилдаж түүнийг ёрикири мэхээр хаяснаар тэд адил 9 даваа, 4 унаатай болов.
Рога А.Амарсанаа /М-11/ энэ өдөр Ичияамамото /М-8/-тэй хүч үзэн барилдаж түүнийг ёрикири мэхээр хаяж 8 даваа, 4 унаатай болоод байна.
Энэ башёд Макүүчид дэвшин барилдаж байгаа Чиёошома Г.Мөнхсайхан /М-17/ өнөөдөр Дайэйшёо /М-10/-тай учраа тааран барилдаж түүнийг уватэнаге мэхээр хаяснаар 8 даваа, 4 унаатай боллоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!