
Мэргэжлийн сүмо бөхийн 11 дүгээр сарын барилдаан буюу Кюүшюү башёгийн 11 дэх өдөр /2025.11.19/ Их аварга Ооносато, Комүсүби Таканошёо-той таарч барилдан түүнд хикиотоши мэхээр унаж 9 даваа, 2 унаатай боллоо. Таканошёо 3 даваа, 8 унаатай байна.

Харин Их аварга Хоошёорюү С.Бямбасүрэн энэ өдрийн барилдаанд Сэкиваке Охо-той учраа тааран барилдаж түүнийг ёритаоши мэхээр давснаар 9 даваа, 2 унаатай боллоо.
Озэки Котозакүра башёгийн 11 дэх өдөр Ошёома П.Дэлгэрбаяр /М-4/-тай тааран хүчээ сорин барилдаж түүнийг хикиотоши мэхээр хаяж 6 даваа, 5 унаатай болов. Харин Ошёома 3 даваа, 8 унаатай болов.
Украины сүмоч Сэкиваке Аонишики өнөөдөр Ёшинофүжи /М-5/-тэй барилдаж түүнд цүкидаши мэхээр унаж 2 унаа, 9 даваатай болоод байгаа бол Ёшинофүжи 8 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Комүсүби Такаясү энэ өдөр Ура /М-3/-тай учраа таарч барилдан түүнд ваташикоми мэхээр унаснаар 5 даваа, 6 унаатай болсон бол Ура 6 даваа, 5 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Энэ өдөр Хакүохо /М-1/, Вакамотохару /М-2/ нар хооронд учраа таарч барилдан Вакамотохару ёрикири мэхээр давснаар 6 даваа, 5 унаатай боллоо. Хакүохо 8 унаа, 3 даваатай болов.

Киришима Б.Лхагвасүрэн/М-2/ Шодай /М-5/-тай таарч барилдан түүнийг цүкидаши мэхээр хаяснаар 7 даваа, 4 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Тамаваши /М-4/ энэ өдөр Атамифүжи/М-6/-тэй учраа тааран түүнд ёрикири мэхээр унаснаар 4 даваа, 7 унаатай боллоо.
Онокацү Б.Чойжилсүрэн /М-6/, Тобизарюү /М-9/-тэй учраа тааран барилдаж Онокацү өрсөлдөгчөө ёрикири мэхээр давснаар 5 даваа, 6 унаатай боллоо.
Рога А.Амарсанаа /М-11/ энэ өдөр Аби /М-7/-тэй хүч үзэн барилдаж түүнийг хатакикоми мэхээр хаяж 7 даваа, 4 унаатай болоод байна.
Энэ башёд Макүүчид дэвшин барилдаж байгаа Чиёошома Г.Мөнхсайхан /М-17/ өнөөдөр Кимбозан /М-8/-тай учраа тааран барилдаж түүнийг тоттари мэхээр хаяснаар 7 даваа, 4 унаатай боллоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!