Сагсан бөмбөгийн 2025 оны Ази тивийн аварга шалгаруулах II шатны тэмцээн хоёрдугаар сарын 24-26-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болно.
Энэхүү тэмцээний "F" хэсэгт Монгол Улсын шигшээ баг болон Сингапур, Хонконг, Гуам, Малайз, Тайландын шигшээ багууд багтсан юм.
Монголын шигшээ баг 2022 оны 11 дүгээр сард эх орондоо болсон I шатанд Тайланд, Малайзтай нэг хэсэгт өрсөлдсөн билээ. Харин 2023 оны 2 дугаар сарын 24-нд Хонконг, 25-нд Сингапур, 26-нд Гуам улсын багийг "UG Arena"-д хүлээн авч тоглох юм байна.
Ташрамд дуулгахад, "F" хэсэгт өрсөлдөх зургаан багаас дөрөв нь 2025 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд оролцох эрх авна.