Токио хотноо өнөөдөр болсон мэргэжлийн сумо бөхийн 2025 оны нэгдүгээр сарын Хацү башёгийн 7 дахь /01.18/ өдрийн барилдааны тоймыг сонирхуулж байна.
Өнөөдрийн байдлаар Хацү башёгийн дээд /Макүүчи/ зиндаанд Монголын 7 сумоч хүч, ур чадвараа сорин барилдаж байна.
Монголын сумоч Тамашохо Эрдэнэбилэгийн Энхманлай /М-16/ энэ Хакүохо /М-15/-тэй учраа таарч түүнд ёрикири мэхээр унаж 2 даваа, 5 унаатай боллоо.
Энэ өдөр Онокацү Б.Чойжилсүрэн /М-12/, Китановака /М-15/-тэй хүчээ сорин барилдаж түүнийг ёрикири мэхээр хаяж 4 даваа, 3 унаатай болов.
Сумо бөхийн энэ цаг үеийн хамгийн ахмад бөх Тамаваши Б.Мөнх-Оргил /М-10/, Нишигики /М-12/-тэй учраа таарч барилдан түүнийг хатакикоми мэхээр хаяж энэ башёг 6 даваа, 1 унаатай үргэлжлүүлж байна.
Ошома П.Дэлгэрбаяр/М-9/, /М-8/-тэй таарч түүнд ошидаши мэхээр унаж 4 даваа 3 унаатай болоод байгаа бол Такерүфүжи 6 даваа 1 унаатай башёг амжилттай үргэлүүлж байна.
Харин Г.Мөнхсайхан /М-5/, энэ өдөр Рога/М-8/-тэй учраа таарсан ч тэр бэртлийн улмаас өнжсөн учраас Чиёошомад давааг өгч 7 даваатай болж башёг үргэлжлүүлж байна.
Киришима Б.Лхагвасүрэн /М-1/, Комүсүби Вакатакакаге-тэй учраа тааран хүч үзэж түүнийг тоттари мэхээр давснаар 4 даваа, 3 унаатай болов.
Харин Озэки Оносато энэ өдөр Атамифүжи /М-2/-тэй учраа тааран барилдаж түүнийг ёрикири мэхээр давснаар 4 даваа, 3 унаатай болов.
Энэ башёд аварга цол авах эсэхээ шийдэх Озэки Хошёорюү С.Бямбасүрэн Охо /М-3/-той хүчээ сорин түүнийг окуритаоши мэхээр давснаар тэд адилхан 6 даваа 1 унаатай боллоо.
Озэки Котозакура, Гонояама/М-3/-тай учраа тааран хүч үзэж түүнийг цүкиотоши мэхээр унаснаар 2 даваа, 5 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Өнөөдрийн байдлаар Хацү башёг Чиёошома, Кинбозан нар 7 даваатай тэргүүлж байгаа бол Хошёорюү, Тамаваши, Охо, Такерүфүжи нар 1 унаатай тэргүүлэгчдийг нэхэж явна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!