НЬЮ-ЙОРК, 2025 оны хоёрдугаар сарын 11 /Forbes/. Нэг унц алтны биржийн үнэ анх удаагаа 2900 ам.доллароос давлаа.
Нью-Йоркийн Comex биржийн (CME) арилжааны явцад ирэх дөрөвдүгээр сард нийлүүлэх алтны фьючерс үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрч, 2950 гаруй ам.доллароор арилжаалагджээ.
Арилжааны мэдээллээс үзвэл, нэг унц алтны үнэ 1.60 хувиар өсөж, 2950.3 ам.долларт хүрснийхээ дараа 2953.8 ам.доллар болж үргэлжлэн өссөн байна.
Даваа гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хөнгөн цагаан, гангийн импортод 25 хувийн татвар ногдуулна гэж мэдэгдсэний дараа нэг унц алтны биржийн үнэ анх удаагаа 2900 ам.доллароос давсан юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!