Өнөөдөр буюу 2025 оны 2 дугаар сарын 14-ний Баасан /Гэгээн/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 14-15-ны өдрүүдэд БНХАУ-д айлчилж байна.
11:00 цагт ХӨСҮТ-д: Тус төвөөс томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, менингококкт халдварын зөвлөмж болон бусад халдварт өвчин, мpox-сармагчны цэцэг өвчний талаар мэдээлэл өгнө.
12:00 цагт “Бичиг соёл” төвд: “Шинэ цас” калигафын үзэсгэлэнгийн нээлт болно.
16:00 цагт Улсын Хүүхэд Залуучуудын Театрт: ”18 дахь хаврын хайр” драмын жүжиг энэ сарын 15,16 21, 22, 23-нд болно.
19:00 цагт Zaisan Hill Complex-д: Хайр дурлалын аялгууг зүрхэнд хүргэгч дуучин Д.Болд, Наагий, Никитон хамтлагийн дуучин Б.Батчулуун нарын дуулсан 20 гаруй дуунаас бүрдсэн онцгой үдэш тоглолт болно.
Монголын эртний нүүдэлчдийн үнэт өв соёл, үндэсний өвлийн спортын төрөл “Мөсний шагайн харваа”-г сонирхогчдын сургалт-тэмцээн энэ сарын 16 хүртэл үргэлжилж байна.
Орхон аймагт: Үйлдвэрийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт татах, хамтран ажиллах санал тавьж, мэдээлэл өгөх зорилгоор “Эрдэнэт машин цогцолбор үйлдвэр 2025” олон улсын форум үзэсгэлэнг зохион байгуулна.
Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Хүй толгойн урд Хайчийн аманд: Өвлийн аялал жуулчлалын хамгийн том үйл ажиллагаа “Хөх сувд-2025” олон улсын мөсний баяр болж байна.
Энэ өдрүүдэд: Аялал жуулчлалын 7 хоног үргэлжилж байна.
Соёолж молл”, “Их наяд” худалдааны төвд: “Амар байна уу” үзэсгэлэн худалдаа энэ сарын 27-ныг дуустал өдөр бүр үргэлжилж байна.
Чингис хаан Үндэсний музейд: Уран бүтээлч Р.Баясгалангийн "Хүннү Монгол Эрдэнийн шатар" үзэсгэлэн 3 дугаар сарын 12-ныг хүртэл гарч байна.
Тайпей, Сөүл, Токио хотноо: Монгол хэл, бичиг үзэсгэлэнг энэ сарын 15-наас 2 дугаар сарын 25-нд тус тус зохион байгуулна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!