ДУБАЙ, 2025 оны хоёрдугаар сарын 14 /TASS/. Хэрэв АНУ, Израил улсууд Ираны цөмийн байгууламжуудад цохилт өгөх аваас 100 дахин олон цөмийн байгууламжийг дахиад барих болно гэж Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан Бушер мужид очихдоо мэдэгджээ.
"Тэд манай цөмийн төвүүдэд цохилт өгнө гэж сүрдүүлж байна. Тэд цохилт өгч чадна, гэхдээ тэдгээрийг барьж буй "тархи"-нд цохилт өгч чадахгүй. Хэдэн зуун төвд цохилт өглөө гэхэд хэдэн мянган төвүүдийг дахиад барих болно" гэж Ираны Ерөнхийлөгч хэлснийг SNN суваг дамжуулсан байна.
Техраны хүч сулраад байгаа энэ үед Израил улс энэ онд Ираны цөмийн байгууламжуудад томоохон хэмжээний цохилт өгөхөөр хэлэлцэж байна гэж "The Wall Street Journal" сонинд Америкийн тагнуулын байгууллагын мэдээллийг эш татан бичжээ.
Ерөнхийлөгч Д.Трамп хоёрдугаар сарын 10-ны өдөр мэдэгдэхдээ, Ираны цөмийн зэвсэг бүтээх хөтөлбөрийг цохилт өгөх замаар эсвэл гэрээ хэлэлцээр байгуулснаар зогсоох боломжтой гэжээ. Тэрбээр цэргийн цохилт өгөхгүйгээр Ираны талтай тохиролцох бодолтой байгаагаа нэмж дурдсан байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!