Өнөөдөр Азербайжан улсын Баку хотод Олон улсын жүдо бөхийн холбооны ээлжит цуврал "Их дуулга Баку-2025" тэмцээн эхэлж байна.
Тус Их дуулга тэмцээн 2 дугаар сарын 14, 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд 36 орны 258 жүдоч 56 багц медалын төлөө хурд хүч, авхаалж самбаа, оюун ухаанаа сорин өрсөлдөхөөр Баку хотноо цугларсан байна.
Монгол Улсаас Мон-Алтиус Ахлах Сургууль, Цагаанбаатар Академийн харъяат 5 залуу тамирчид хүч үзэхээр очоод байгаа юм.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг жинд М.Тэргэлсар, Н.Мэндсайхан, 66 кг-д Б.Нямренчин, А.Азбаатар, эмэгтэйчүүдийн 52 кг жинд Б.Уранзаяа нар барилдах юм байна.