Өнөөдөр буюу 2025 оны 2 дугаар сарын 19-ний Лхагва /Үлэмж/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
08:30 цагт Төрийн ордонд: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
09:00 цагт “Улаанбаатар галерей”-н “Гранд” танхимд: Оксфордын их сургуулийн эрдэмтэд Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшнийг үнэлсэн судалгааны тайлангаа танилцуулах үйл ажиллагаа болно.
11:30 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд: Монголын морин тойруулга ойрын зайн уралдаан уяачдын холбооноос Монголд морин тойруулга, ойрын зайн морин уралдаан, мэргэжлийн морин спортыг хөгжүүлэх зорилгоор анхны ойрын зайн 1700 м хурдан морины уралдааныг зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.
2025 оны хоёрдугаар сарын 18-20-нд: Оманы Султант улсын Гадаад хэргийн сайд Бадр Бин Хамад Бин Хамуд Аль-Бусайдигийн урилгаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Оманы Султант улсад айлчилж байна.
Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд: Өнөө цагийн чадварлаг уран бүтээлчдийн нэг, тосон будгийн урлагт өөрийн өвөрмөц өнгө төрхийг бий болгосон зураач Х.Ууганбаярын “Үүлэн дээрх мөр” бие даасан үзэсгэлэн гарч байна.
Тусгаар тогтнолын талбайд Архангай аймгийн цагаан идээний нэгдсэн үзэсгэлэн худалдаа болж байна.
МҮЭ-ийн Соёлын төв ордонд: Тус ордноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Миний Монгол-2025" үзэсгэлэн худалдаа гарч байна.
Соёолж молл”, “Их наяд” худалдааны төвд: “Амар байна уу” үзэсгэлэн худалдаа энэ сарын 27-ныг дуустал өдөр бүр үргэлжилж байна.
Чингис хаан Үндэсний музейд: Уран бүтээлч Р.Баясгалангийн "Хүннү Монгол Эрдэнийн шатар" үзэсгэлэн 3 дугаар сарын 12-ныг хүртэл гарч байна.
Тайпей, Сөүл, Токио хотноо: Монгол хэл, бичиг үзэсгэлэнг энэ сарын 15-наас 2 дугаар сарын 25-нд тус тус зохион байгуулна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!