Могой жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдааны эхнийх болох Өсвөрийн бөхийн барилдаан маргааш буюу хоёрдугаар сарын 20-ны 12.30 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.
Барилдаан 11-12, 13-14, 15-16 гэсэн гурван насны ангиллаар явагдах бөгөөд барилдах бөхчүүдийг 02.20-ны өглөө 10:00 цагаас МБӨ-нд бүртгэнэ.
Барилдах өсвөр бөхчүүд төрсний гэрчилгээ болон иргэний үнэмлэх, цээж зураг, бүртгэлийн хураамж 10.000 төгрөгтэй ирж бүртгүүлнэ.
Үзэгчид тасалбараа www.shoppy.mn -ээс захиалан авах боломжтой.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!