Өнөөдөр буюу 2025 оны 2 дугаар сарын 27-ны Пүрэв /Бадрангуй/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжи-гийн урилгаар БНХАУ-д энэ сарын 24-27-нд албан ёсны айлчлал хийнэ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжи-гийн урилгаар энэ сарын 24-27-нд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөнө.
10:30 цагт Боловсролын яаманд: Боловсролын сайд П.Наранбаяр “2025-2026 оны хичээлийн жилийн бүтэц” болон сурагчдын амралтыг өөрчилж байгаа талаар мэдээлэл хийнэ. Холбогдох утас: 99169068
12:00 цагт Бөхийн өргөөнд: Билгийн тооллын XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдааны 1, 2-ын даваа болно.
15:45 цагт: Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Шинэ Зеланд Улсын Шадар Сайд бөгөөд Гадаад Хэргийн Сайд Уинстон Питерс энэ сарын 27-28-нд манай улсад албан ёсоор айлчлахдаа ГХЯ-нд айлчлалын дүнгээр хэвлэл мэдээлэлд хандаж албан ёсны мэдэгдэл хийнэ.
Өнөөдөр: Тэгш тоогоор төгссөн дугаартай машин өнөөдөр авто замын хөдөлгөөнд оролцоно.
Нийслэлд: Нөөцийн махыг хоёрдугаар сарын 7-ноос эхлэн 446 хүнсний дэлгүүрээр худалдаж байна.
Үндэсний Номын сангийн төв байранд: Цагаан сарын баярт зориулсан “Номын сангийн хишиг өдөр” соёлын боловсролын хөтөлбөр энэ сарын 20-27-нд хэрэгжиж байна.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд: “Энэтхэгийн соёл, гар урлалын үзэсгэлэн”гуравдугаар сарын 1-нийг хүртэл гарч байна.
Тусгаар тогтнолын талбайд: Архангай аймгийн цагаан идээний нэгдсэн үзэсгэлэн худалдаа болж байна.
МҮЭ-ийн Соёлын төв ордонд: Тус ордноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Миний Монгол-2025" үзэсгэлэн худалдаа гарч байна.
Соёолж молл”, “Их наяд” худалдааны төвд: “Амар байна уу” үзэсгэлэн худалдаа энэ сарын 27-ныг дуустал өдөр бүр үргэлжилж байна.
Чингис хаан Үндэсний музейд: Уран бүтээлч Р.Баясгалангийн "Хүннү Монгол Эрдэнийн шатар" үзэсгэлэн 3 дугаар сарын 12-ныг хүртэл гарч байна.
Монако вант улсын Монте-Карло хотноо: Олон улсын шатрын холбооны 2024-2025 оны эмэгтэйчүүдийн Гран при тойргийн тэмцээний 3 дугаар цуврал 2 дугаар сарын 17-28-нд болж байна. Дэлхийн шилдэг 20 эмэгтэй тамирчин өрсөлдөж буй энэ тэмцээнд Монголоос ОУХМ Б.Мөнгөнтуул оролцож байна.