Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.4.1.1 дэх "Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийг орон сууцтай болоход дэмжлэг үзүүлж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд орлогод нийцсэн орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, орон сууцжуулалтыг эрчимжүүлнэ", 2.4.1.8 дэх "Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хэрэгжүүлж байгаа 3 хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг эхний 3 жилд хэрэгжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлнэ" гэсэн заалтуудын хэрэгжилтийг идэвхжүүлэх хүрээнд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас дараах судалгааг орон сууцны төсөл хэрэгжүүлэгчдээс авч байна.
Уг судалгаанд хамрагдсан төслүүдийн борлуулалтыг Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны хөнгөлөлттэй ипотекийн зээлийн санхүүжилтээр дэмжих, мөн шаардлагатай дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс шийдвэрлүүлэх талаар бодлого, арга хэмжээндээ тусгаж ажиллахаар төлөвлөлөө.
Орон сууцны төслийн судалгаанд ЭНД дарж хамрагдана уу.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!