Олимпын тэнгэрт Монгол Улсынхаа далбааг анх удаа мандуулсан тамирчид
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Спорт Танин мэдэхүй
Огноо
Унших
15 минут 21 секунд

Олимпын тэнгэрт Монгол Улсынхаа далбааг анх удаа мандуулсан тамирчид

Монгол Улсад биеийн тамир спорт 1930-аад оноос эрчимтэй хөгжиж гимнастик, хөнгөн атлетик, цана, дугуй, гар бөмбөг, бокс, ширээний теннис, чөлөөт бөх, буудлага зэрэг олон спорт хөгжиж эхэлсэн байдаг.

Хүн төрөлхтөний эв нэгдлийг илэрхийлж дэлхийн улс орнуудын шилдэг тамирчид хурд, хүч, ур чадвараа сорин өрсөлддөг спортын хамгийн том баяр бол “Олимпын наадам” билээ. Өвөл, зуны олимпын наадам нь 4 жилийн давтамжтай бөгөөд Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны өндөр шалгуур үзүүлэлтээр шигшигдэн сонгогдсон улс, хот 8 жилийн өмнөөс бэлтгэлээ хангаж зохион байгуулдаг гэдгээрээ онцлогтой.

Монгол Улсад 1956 онд Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/ байгуулагдсан бөгөөд 1962 онд ОУОХ-нд гишүүнээр элссэн байна. Харин Монгол Улсын баг тамирчид зун, өвлийн олимпын наадамд 1964 оноос эхлэн оролцсон түүхтэй.

Түүнээс хойш манай улсын баг тамирчид "Токио-1964", “Мехико-1968”, “Мюнхен-1972”, “Монреал-1976”, “Москва-1980”, “Сөүл-1988”, “Барселон-1992”, “Атланта-1996”, “Сидней-2000”, “Афин-2004”, “Бээжин-2008”, “Лондон-2012”, “Рио-2016”, “Токио-2020” /Токиогийн олимп 1 жилийн дараа буюу 2021 онд болсон/ зуны олимпын наадмуудад оролцоод байна. Мөн "Инсбрук-1964", “Гренобыль-1968”, “Саппоро-1972”, “Лейк-Плэсид-1980”, “Сараево-1984”, “Калгари-1988”, “Альбервилль-1992”, “Лиллехамер-1994”, “Нагано-1998”, “Солт-Лейк-2002”, “Турин-2006”, “Ванкувер-2010”, “Сочи-2014”, “Пёнчан-2018”, “Бээжин-2022” олимпын наадамд тус тус баг тамирчдаа илгээжээ. Нийтдээ Монголын баг тамирчид зуны 14, өвлийн 15 олимпын наадамд хурд, хүч, ур чадвараа сорин өрсөлджээ.

Монголын баг тамирчдаас өнгөрсөн хугацаанд өвлийн олимпын наадмаас нэг ч медаль хүртээгүй бол зуны олимпын наадмаас 2 алт, 9 мөнгө, 14 хүрэл медаль нийт 25 медалийг 24 тамирчин хүртсэн байна. Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр “Бээжин-2008” олимпын наадмаас алт, “Лондон-2012” олимпоос мөнгөн медаль хүртсэн Монголдоо төдийгүй дэлхийд данстай шилдэг жүдоч юм.

Хамгийн анх 1964 онд Австри улсын Инсбрук хотноо болсон өвлийн олимпын наадам, дараа нь “Токио-1964” зуны олимпын наадамд Монголын баг тамирчид хурд, хүч, ур чадвараа сорин өрсөлдсөн билээ. НҮБ-д гишүүн /1961.10.27/-ээр элсээд Бүрэн эрхээ тунхаглаад удаагүй байсан 1964 онд Монгол Улсын баг тамирчид “Инсбрук-1964” өвлийн олимпын IX наадамд анх удаагаа оролцсон түүхтэй.

Энэ наадамд гүйлтийн цанаар Б.Дамдинжав, Б.Дашгай, Д.Баадай, Л.Дашдэмбэрэл, С.Нацагдорж, Б.Зундуй, Ж.Жавзандулам, Д.Пүрэвлоов, биатлоны төрлөөр Б.Дамдинжав, Б.Дашгай, Ц.Данзан, гүйлтийн тэшүүрээр Л.Цэнд, Л.Дашням, Ц.Лхамжав нар оролцсон нь олимпын наадамд анх удаа хурд, хүчээ сорьсон монгол тамирчид болж түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.

Монгол улс ийнхүү "Инсбрук-1964" өвлийн IX олимпын наадамд тэшүүрийн спортын төрөлд 3, цанын спортын төрөлд 11 тамирчнаа илгээсэн нь өвлийн олимпын наадмын түүхэнд хамгийн олон Монгол тамирчин оролцсон тохиолдол юм. Тус наадамд Монголын багийн тугчаар Л.Цэнд /өдгөө гавьяат тамирчин/ оролцсон бол тэшүүрийн спортын төрөлд Ц.Лхамжав /гавьяат тамирчин/ Монголын өвлийн спортын түүхэнд тэшүүрийн төрлөөр оролцсон цорын ганц эмэгтэй тамирчин юм. Мөн биатлоны төрөлд өрсөлдсөн Б.Дамдинжав 14 орны 51 тамирчнаас 38 дугаар байрт орсон нь Монголын өвлийн олимпын наадмын түүхэнд үзүүлсэн хамгийн өндөр амжилт болж үлдсэн.

Харин 1964 оны Токиогийн зуны олимпын XVIII наадамд манай баг тамирчид анх удаа оролцсон түүхийг сөхвөл, тус наадам 1964 оны 10 дугаар сарын 10-24-нд Японы Токио хотноо буюу Ази тивд зохион байгуулсан анхны олимп байсан юм.

“Токио-1964” олимпын наадамд манай улс спортын таван төрөлд эрэгтэй 17, эмэгтэй 4 нийт 21 тамирчны бүрэлдэхүүнтэй амжилттай оролцсон байдаг.

Улмаар 1968 онд хоёр дахь удаагаа Мехикогийн зуны олимпын XIX наадамд оролцохдоо чөлөөт бөхийн 8, спортын гимнастикийн 5, буудлага спортын 3, хөнгөн атлетикийн 2 тамирчин болон дасгалжуулагч, албаны хүмүүсээс бүрдсэн баг Америк тивд очиж байжээ.

Энэхүү "Мехико-1968" олимпын наадмын 10 дугаар сарын 20-ны өдөр чөлөөт бөхийн төрөлд барилдсан Монгол Улсын тамирчин Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, Т.Артаг нар олимпын хүрэл медаль, Ж.Мөнхбат олимпын наадмын анхны мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын иргэд болсон билээ.

Хагас зуун жилийн тэртээ Мексикийн Мехико хотноо зуны олимпын XIX наадамд оролцсон Монголын баг тамирчдаас чөлөөт бөхийн төрлөөр Ж.Мөнхбат /мөнгө/, Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, Т.Артаг /хүрэл/ нар анх удаа олимпын медаль хүртэж улс орноо дэлхий дахинд таниулсан гавьяатнууд билээ.

"Мехико-1968" олимпын наадмын хүрэл медальт, Ардын багш, гавьяат тамирчин Дамдиншарав 50 жилийн өмнөх Мехикогийн дэвжээн дээр хэрхэн хүчээ сорьж байснаа эргэн дурссан юм.

Тэрбээр “Ер нь бид медаль авна гэсэн зорилго тавьж, үүрэг аваагүй юм. Харин Мөнхбат аварга 1967 оны Делигийн ДАШТ-ээс анхны хүрэл медаль авчихсан байв. Энэ удаа бид шагналт байрт орох боломжтой гэж үзэж байлаа. Мехико хот далайн түвшнээс 2000 метрээс дээш өндөр газарт оршдог. Тэгээд бид Отгонтэнгэрийн амралтанд очиж бэлтгэлээ хийсэн маань маш их нөлөөлсөн. Тэнд бэлтгэл хийхэд хүнд байсан хэдий ч өндөр уулын нөхцөлд дасан зохицож огт амьсгаадахгүй, ядрахгүй сайн бэлтгэл болсон. Тэгээд эх орныхоо хөрсөн дээр бэлтгэлээ базааж, тухайн үедээ л хоол унд хангамж нөхцөл нь ч сайн байлаа. Одоо ч би монгол бөхчүүдэд ивээлээ хайрласан Отгонтэнгэр хайрхандаа сүслэж биширч явдаг юм. Отгонтэнгэртээ бэлтгэлээ базаасны үр дүнд Мехикогийн олимпын дэвжээнд гарч бид дөрвөн медаль хүртсэн гэж боддог. Хамгийн эхний хөнгөн жингийн бөхийн хувьд надад бусдынхаа амжилтын салхийг хагалах үүрэг оногдсон. Би долоон тойрог барилдаж тавд нь ялсан. Японы бөх олимп, дэлхийн аварга Наката, Америкийн бөх дэлхийн аварга Сандерс бид гурав үлдсэн. Би хамгийн сүүлд Германы бөхийг ялж хүрэл медаль аваад дэвжээнээс буухад манай нөхөд, чи ёстой бидний салхийг хагаллаа гээд намайг тэвэрч аваад л бөөн баяр болсон. Мөөеө аварга чинь одоо ёстой нэгийгээ үзнэ гээд хана цохиод л, харин Сэрээтэр бол таг чиг, Артагийн хувьд ч дуугүй л түгшсэн хүнд байдалтай байсан. Ямар ч байсан миний медальд хүрсэн амжилт нь ард байгаа гурван бөхдөө ялна, чадна гэсэн их урам зориг өгсөн. Тэгээд ч тэд бүгдээрээ авах гэсэн медальдаа хүрсэн. Хожмын хойно одоо эргээд бодоход би ямар ч байсан нөхөддөө болон хойч үеийнхэндээ олимп, дэлхийн медальд хүрэх урам зориг өгсөндөө бахархдаг” хэмээн ярьсан юм.

Мехикогийн олимпын хүрэл медальт, 1970 оны ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын үндэсний бөхийн Харцага, Ардын багш, МУБИС-ийн БТДС-ийн бөхийн багш, порфессор Данзандаржаагийн Сэрээтэр: “Хамгийн хөнгөн жинд хүч үзсэн Дамдиншаравын барилдаанд шүүгчдээс хавчих тохиолдол ч гарсан. Бас өөрөө олон кг жин хассан болохоор нэлээд ядарсан. Эхний тойргийн нэг барилдаанд гурав торгуулсан. Тэгээд дараагийн тойргуудад өрсөлдөгчөө бүгдийг цэвэр ялах шаардлагатай болсон. Дамдиншарав бүх өрсөлдөгчөө цэвэр ялсаар яваад л шигшээ барилдаанд үлдэж анхны хүрэл медалийг хүртсэн. Тэр үед бүх жингийн бөхчүүд өдөр бүр барилдана, өглөө бүхэн жингээ үзүүлдэг болохоор олон өдөр жингээ барьдаг болохоор мөн ч хүндхэн даваа байж. Тэгээд л бид чинь 1964 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсаас анх удаагаа олимпын гурван хүрэл, нэг мөнгөн медальтан төрж бид бөөн баяр хөөр болсон” хэмээн дурссан юм.

“Мехико-68” XIX зуны олимпын наадмын чөлөөт бөхийн 78 кг-д хүрэл медаль хүртэж Монгол Улсын тамирчдаас олимпын гурав дахь медальтан болж түүхэнд бичигдсэн Монгол Улсын гавьяат тамирчин Төмөрийн Артаг агсан нь 1943 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн. Тэрбээр олимпын хүрэл медальт, Монгол Улсын начин цолтон, Ази тивийн аварга, манай алтан үеийн шилдэг бөх гэдгээрээ өнөө үеийнхэнд мөнхөрсөн юм. Харамсалтай нь Т.Артагт 23 жилийн дараа буюу 1991 онд Монгол Улсын гавьяат тамирчин цолыг нь олгосон байдаг. Тэрбээр гавьяат болоод хоёрхон жилийн дараа буюу 1993 онд ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн билээ. Монголын Алтан үеийн бөхчүүд түүнийг хүнлэг сайхан сэтгэлтэй, тун нөхөрсөг, төлөв даруу, шилдэг бөх, дасгалжуулагч багш байсныг нь онцлон дурсдаг юм.

Монгол Улсаас төрсөн олимпын анхны мөнгөн медальт, ДАШТ-ий анхны медальт, монголчуудын бахархал болсон Даяар дуурсагдах далай даян дархан аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Мехикогийн олимпын мөнгөн медальт, ДАШТ-ий хүрэл медальт Жигжидийн Мөнхбат агсан нь 20 дугаар зууны Монгол Улс, Монгол туургатны төдийгүй дэлхийн чөлөөт бөхийн спортын агуу хүчит, домогт алдарт бөх билээ.

Ж.Мөнхбат Мехикогийн олимпын мөнгөн медаль хүртэхдээ тав ялсан юм. Харин Дэлхийн аварга Гуреевич дөрөв ялсан. Токиогийн олимпын аварга Болгарын бөх мөн дөрөв давсан байдаг. Манай бөх Гуреевичтэй хоёр удаа тэнцсэн. Болгарын бөхтэй нэг тэнцээд нэг ялагдчихсан байв. Энэ л түүнд дахин нэг барилдаан үүсгэхэд хүргэжээ. Ингээд Ж.Мөнхбат аварга сугалаагаар Америкийн бөхтэй таарсан байна. Тэр Гуреевичтэй барилдах юм бол олимпын аварга болох байж. Харин АНУ-ын бөхийг торгуулийн нэг оноогоор ялснаар мөнгөн медаль хүртжээ. Мөн өмнө нь Ардчилсан Германы бөхийг оноогоор биш цэвэр ялсан бол олимпын алт авах байсан гэдэг.

Тухайн үед онооны чанараас их шалтгаалдаг байсан талаар Ж.Мөнхбат аварга Мехикогийн олимпын тухай эргэн дурсахдаа, манай Артаг чинь 1967 оны дэлхийн аварга, Туркийн олимпын аваргатай тэнцэж байж олимпын хүрэл медаль авсан юм. Үүнийг хүмүүс тэр бүр мэддэггүй юм. Олимпын аваргатай бид хоёр л тэнцсэн түүхтэй хэмээн ярьсан байдаг. Монголын Үндэсний бөхийн Дархан аварга Ж.Мөнхбат нэгэн ярилцлагадаа “Үндэсний бөх бол бүх бөхийн онцлогийг цогцлоосон “Эцэг бөх” хэмээн онцолж байсан бөгөөд тэр чөлөөт бөхөөр дэлхийд танигдсан амжилтын эзэн байсан билээ.

Түүний хүү Мөнхбатын Даваажаргал нь Японы хэдэн зуун жилийн түүхтэй сумо бөхөөр барилдаж сумогийн түүхэнд хамгийн олон буюу 1187 даваа авч 45 удаа түрүүлж Японы Эзэн хааны цомыг авсан цор ганц бөх гэдэг хосгүй олон олон амжилтаараа эх орныхоо нэрийг мандуулсан гавьяатан.

Тэрбээр Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал хэмээх нэрээр 21 дүгээр зуунд Японд төдийгүй дэлхий дахинд танил болсон энэ цагийг эзэлсэн Их аварга билээ. Өнөөдөр Хакүхо мэргэжлийн сумо бөхийн дэвжээний эзэн, ояката болж ирээдүйн шилдэг сумочдыг бэлтгэх багш, сурган хүмүүжүүлэгчийн шинэ замналаа эхлүүлээд байгаа юм.

Мэргэжлийн сумо бөхийн дээд амжилтын эзэн, 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын зодог тайлах ёслол Ryogoku Kokukigan сумо ордноо 2023 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр боллоо. Тэрбээр 20 гаруй жил барилдахдаа дээд зиндаанд 45 удаа түрүүлсэн бөгөөд Их аваргад хүндэтгэл үзүүлэхээр элэг нэгтнүүд нь арлын орныг зорьж очсон билээ. Тэртээ 2000 онд 15-хан настай М.Даваажаргал 62 кг жинтэй байсан нь олон дэвжээнд гологдсон гэдэг. Харин Кёкүшюүзан Д.Батбаяр түүнийг нутаг буцахын урьд өдөр нь Мияагино дэвжээний багш дээр дагуулан очиж шалгуулснаар боломж олгосноор түүний ирээдүйн Их аварга болох урт холын аяндаа гарсан түүхтэй.

Монгол Улсын Даяар Дуурсагдах Далай Даян Дархан аварга Жигжидийн Мөнхбатын бага хүү, Япон улсын 1700 жилийн түүхтэй сумо бөхийн ноён оргил болсон 69 дэх Их аварга М.Даваажаргалын зодог тайлах ёслол төгөлдөр сайхан болсон.

Их аварга Хакүхо М.Даваажаргал 2001 оноос барилдаж эхэлсэн бөгөөд Макүүчи зиндаанд 45 удаа түрүүлж, олон төрлийн үнэмлэхүй рекордыг шинэчлэн тогтоосон юм. Тэрбээр 2007 оны 5 дугаар сарын 30-нд 22 насандаа Их аварга болж байв.

Бөхийн өргөөнд энэ сард болох барилдааны хуваарь
Бөхийн өргөөнд энэ сард болох барилдааны хуваарь
 
Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ
Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Цахим залиланг таних ZALILAN.113.MN цахим хуудас ажиллаж байна

Цахим залиланг таних ZALILAN.113.MN цахим хуудас ажиллаж байна

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Tesla, SpaceX компаниуд нэгдэхийг И.Маск дэмжжээ

Tesla, SpaceX компаниуд нэгдэхийг И.Маск дэмжжээ

Зарим аймгийн нутгаар цас орж хүчтэй шуурна

Зарим аймгийн нутгаар цас орж хүчтэй шуурна

Г.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын “100 эмэгтэй алдартан”-ын нэг болжээ

Г.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын “100 эмэгтэй алдартан”-ын нэг болжээ

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Дэлхийн дулаарал улам хурдассаныг анхааруулжээ

Дэлхийн дулаарал улам хурдассаныг анхааруулжээ

Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Ерөнхий сайд Н.Учрал:“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ

Ерөнхий сайд Н.Учрал:“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Оросоос хий худалдан авахыг ЕХ-нд санал болгожээ

Оросоос хий худалдан авахыг ЕХ-нд санал болгожээ

Боломж үргэлж байдаг

Боломж үргэлж байдаг

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарлаа

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарлаа

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Мөхлийн ирмэгт байсан монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь 28.800-д хүрчээ

Мөхлийн ирмэгт байсан монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь 28.800-д хүрчээ

УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийнэ

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийнэ

АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ

АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

ӨНӨӨДӨР: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно

ӨНӨӨДӨР: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно

Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм  дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

105 м-ийн гүнд усан доогуур хонгил барьжээ

105 м-ийн гүнд усан доогуур хонгил барьжээ

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

Геронтологийн үндэсний төвийн шинэ байрыг ашиглалтад орууллаа

Геронтологийн үндэсний төвийн шинэ байрыг ашиглалтад орууллаа

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой