
Өнөөдөр буюу 2025 оны 11 дүгээр сарын 18-ны Мягмар /Өлзийт/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
09:00 цагт ЭМЯ-нд: “Бичил биетний тэсвэржилтийн эсрэг мэдлэг, хандлагыг дээшлүүлэх дэлхийн долоо хоног” эхлэх гэж буйтай холбоотой нээлтийн хэвлэлийн хурал болно.
10:00 цагт Төрийн ордонд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.
10:00 цагт "Чингис хаан" зочид буудалд: “Оролцоо-Өөрчлөлт” Хүүхдийн эрхийн клубүүдийн нэгдсэн чуулган болно.
11:00 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд: Дэлхийн хэмжээний дижитал төлбөрийн эко систем болох Googly Pay болон Googly Wallet үйлчилгээг Монголд албан ёсоор нэвтрүүлж байгаа талаар мэдээлэл хийнэ.
11:30 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд: Монголын жорлонгийн холбоо, Усны газраас Дэлхийн жорлонгийн өдөрт зориулсан “Нүхэн жорлонгоосоо салцгаая” сэдвээр мэдээлэл хийнэ.
11:40 цагт Салбар номын сангийн шинэ байранд: Үндэсний номын сангаас “Монголын ноёд язгууртнуудын гэрийн үеийн бичмэл” цуврал номын эхний боть “Халхын Түшээт хан аймгийн төрлийн тайж нар” ном болон үзэсгэлэнгийн нээлт болно.
14:00 цагт МУИС-ийн Эрдмийн танхимд: Монгол Улс, БНСУ дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүндэтгэлийн лекц болно.
15:00 цагт IC Tower-ийн ZU Ballroom-д: Дэлхийн хэмжээний дижитал төлбөрийн эко систем болох Googly Pay болон Googly Wallet үйлчилгээний нээлтийн үйл ажиллагаа болно.
Монгол Улсын Консерваторын концертын танхимд: Нэрт хөгжмийн зохиолч Г.Дарамзагдын нэрэмжит Олон улсын мэргэжлийн дуулаачдын V уралдааныг хоёр үе шаттай зохион байгуулж байна.
-"Сүүлчийн бороо" мета драмын жүжиг Оросын шинжлэх ухаан соёлын төвд гарч байна.
МУЭ-ийн арт галерейд: УГЗ, уран барималч Ж.Нанзаддоржийн “Замнал 50” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн энэ сарын 23-ныг хүртэл гарна.
"Улаан гэр" галерейд: Уран бүтээлч, хувцасны дизайнер Б.Бэлгүтэй, уран барималч Б.Цагаадай нарын хамтарсан "Бидний хооронд" үзэсгэлэн энэ сарын 21-нийг хүртэл гарна.
"HUE" арт галерейд: Монгол, Германы уран бүтээлчдийн хамтарсан "Анагаагч эх дэлхий" олон улсын үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл гарна.
Бий контемпорари арт галерейд: МУЭ-ийн гишүүн уран бүтээлч Ж.Пүрэвсүрэнгийн “Огторгуйн охид” бие даасан үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ.
Бий контемпорари арт галерейд: “Алтан намар” судалбар зургийн үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл гарна.
Сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдааны бүтээлийг 12 дугаар сарын 5-ныг хүртэл цахимаар хүлээн авна.
Хэвлэл мэдээллийн салбарын “Ган үзэг-2025” оны тэргүүн наадамд нэр дэвшигчдийн материалыг 12 дугаар сарын 5-ныг хүртэл МСНЭ-ийн [email protected] цахим шуудангаар хүлээн авна.
Сэлэнгэ аймагт: Өндөр гэгээн Занабазарын намтар, уран бүтээлийг сурталчлах хүрээнд иргэд олон нийтийн дунд "Асуулт хариултын танин мэдэхүйн цахим контент" бүтээх, Өндөр гэгээн Занабазарын "Ном товхимлын үзэсгэлэн" гаргана.
"Татвар төлөгчийн шинэчилсэн бүртгэл, тооллого зохион байгуулах" удирдамжийн хүрээнд татвар төлөгчдийн бүртгэлийг шинэчлэх ажлыг энэ сарын 20-нийг хүртэл зохион байгуулж байна.
Ховд аймагт: Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого 11 дүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.
Египетийн Каир хотноо: Буудлага спортын ДАШТ энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилж байна.
Киргизийн Бишкек хотод: CAREC-ийн бизнес форумд Монголын ложистик, дижитал-цахим худалдаа, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлалын ААН-үүд оролцоно.
Португал улсын Ерисейра хотын Жейми Лобо ба Силвагийн нэрэмжит Соёлын төвд: Зураач Г.Наранцацралын “Хувирал” үзэсгэлэн 11 дүгээр сарын 16-ныг хүртэл гарна.
Швейцарын Цюрих хотын Ритберг музейд: “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!