
Мэргэжлийн сүмо бөхийн 11 дүгээр сарын барилдаан буюу Кюүшюү башёгийн 9 дэх өдөр /2025.11.17/ Их аварга Ооносато, Ошёома П.Дэлгэрбаяр /М-4/-тай таарч барилдан түүнийг ошипаши мэхээр хаяж 9 даваатай Кюүшюү башёг ганцаараа тэргүүлсээр байна.
Харин Их аварга Хоошёорюү С.Бямбасүрэн энэ өдрийн барилдаанд Ёшинофүжи /М-5/-тэй учраа таарч барилдаж түүнийг окуринаге мэхээр давснаар 7 даваа, 2 унаатай боллоо.
Озэки Котозакүра башёгийн 8 дэх өдөр Комүсүби Таканошо-той тааран хүчээ сорин барилдаж түүнийг хатакиком мэхээр хаяж 4 даваа, 5 унаатай болов.
Украины сүмоч Сэкиваке Аонишики өнөөдөр Хирадоүми /М-3/-тэй барилдаж түүнийг ёритаоши мэхээр давж 8 даваа, 1 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Сэкиваке Охо өнөөдөр Тамаваши/М-4/-тэй таарч барилдан түүнийг хатакикоми мэхээр давснаар тэд адилхан 4 даваа, 5 унаатай башёг үргэлжлүүлж байна
Комүсүби Такаясү энэ өдөр Вакатакакаге /М-1/-тэй учраа таарч барилдан түүнд уватэнаге мэхээр унаснаар 5 даваа, 4 унаатай болов.
Киришима Б.Лхагвасүрэн/М-2/ энэ өдөр Хакүохо /М-1/-той учраа таарч барилдан өрсөлдөгчөө хатакикоми мэхээр давснаар 5 даваа, 4 унаатай боллоо.
Онокацү Б.Чойжилсүрэн /М-6/, Кимбозан /М-8/-тай нар хоорондоо учраа тааран барилдаж Онокацү өрсөлдөгчөө ёрикири мэхээр хаяснаар 4 даваа, 5 унаатай боллоо.
Рога А.Амарсанаа /М-11/ өнөөдөр Нишикифүжи /М-15/-тэй хүч үзэн барилдаж түүнийг хатакикоми мэхээр хаяж 4 унаа, 5 даваатай болоод байна.
Энэ башёд Макүүчид дэвшин барилдаж байгаа Чиёошома Г.Мөнхсайхан /М-17/ өнөөдөр Шиши/М-16/-тэй учраа тааран барилдаж түүнд ёрикири мэхээр унаснаар 5 даваа, 4 унаатай боллоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!