Өнөөдөр буюу 2025 оны 3 дугаар сарын 20-ны Пүрэв /Бадрангуй/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Британийн Парламентын Нийтийн танхимын дарга, Эрхэмсэг ноён Линдзи Хойлын урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж байна.
07:30 цагт Интерном дэлгүүрт: Дэлхийн усны өдөрт зориулсан “Мөстлөг, мөсөн голын хамгаалах нь” сэдэвт уулзалт болно.
08:30 цагт Туушин зочид буудалд: Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг болно.
09:00 цагт Төрийн ордонд: “Эрүүл шүд-Эрүүл ирээдүй” монголын нүүр ам судлалын салбарын үндэсний хоёрдугаар зөвлөгөөн болно.
09:00 цагт СХЗГ-ын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторид: "Бичил биетний тэсвэржилтийг тодорхойлох нь" сэдэвт сургалт болно. Холбогдох утас:99006045
09:00 цагт АШУҮИС-ийн Ботаник салбарт: "Туршилтын мэс заслын төв"-ийг нээнэ. Холбогдох утас: 91118318
11:00 цагт: ХЭҮК-оос УИХ-ын 37 дугаар тогтоолын хэрэгжилттэй холбогдуулан хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Холбогдох утас:99028438
Өнөөдөр: Тэжээлийн олон наст ургамал тариалах технологи, үрийн аж ахуй, эдийн засгийн ач холбогдол уулзалт хэлэлцүүлэг болно.
Ялалтын 80 жилийн ойд зориулсан “Аугаа их Эх орны дайны ялалт-Бидний хамтын ялалт” үзэсгэлэн энэ сарын 24-ныг дуустал үргэлжилнэ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!