Өнөөдөр буюу 2025 оны 3 дугаар сарын 28-ны Баасан /Гэгээн/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
09:00 цагт МУИС-д: Төрийн удирдлагын ирээдүйн чиг хандлага үндэсний зөвлөгөөн болно.
09:30 цагт: Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно.
09:30 цагт МҮХАҮТ-д: МҮХАҮТ-ын 65 жилийн ойн нэрэмжит ТОП-100 ААН-ийн дундах "Алтан бэрс” шатрын анхдугаар тэмцээн болно.
11:00 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд: "Дэлхийн цирк Монголд-2025" тоглолтын талаар мэдээлнэ.
11:30 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд: "Эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын холбоо" ТББ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд: "Алтан аргамж" ном бүтээлийн үзэсгэлэнг нээнэ.
14:00 цагт Кемпински зочид буудалд: Эмч нарын эрхийг хамгаалах дэлхийн өдөрт зориулсан "Эмчийнхээ эрхийг хамгаалцгаая" хэлэлцүүлэг болно. Холбогдох утас:99998648
19:00 цагт Улсын Филармонийн тайзнаа: Төрийн соёрхолт "Баянмонгол" чуулгын "Moody Blues" тоглолт болно.
Өнөөдөр: "Монголын геологи, хайгуул-2025" XVI чуулга уулзалт, үзэсгэлэн үргэлжилж байна.
15:00 цагт Сэлэнгэ аймгийн Нутгийн удирдлагын ордонд: “2025 оны орон нутгийн хөгжлийн сангийн төсөв” сэдэвт хурал болно.
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд: "Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн нэгдсэн сургалт, чуулган" үргэлжилж байна.
Сингапурт улсад: 2025 оны FIBA 3x3 Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг оролцож байна.