Өнөөдөр буюу 2025 оны 4 дүгээр сарын 7-ны Даваа /Саран/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Өнөөдөр: Дэлхийн эрүүл мэндийн өдөр тохиож байна.
10:00 цагт Төрийн ордонд: УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно.
11:00 цагт Монголын театрын музейд: "Монгол гэр бүл" гэрэл зургийн уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэн болно.
11:30 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд: Хэт холын зайн дэлхийн аварга гүйгч Б.Буджаргал “Монгол хүн болгоныг сэтгэлийн хүчтэй болгох” сэдвээр мэдээлэл өгнө.
12:00 цагт Соёлын төв өргөөнд: Ардчилсан намын 35 жилийн ойн их хурал болно.
Архангай аймагт: Тусаймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд болж буй багш хөгжүүлэх, чадавхжуулах сургалт энэ сарын 7-12-ныг хүртэл болно.
Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд: Улсын физикийн 36 дугаар олимпиад үргэлжилж байна.
Токио хотноо: Уран бүтээлч, гэрэл зурагчин Б.Инжинаашийн "Учрах гэрэл зураг-Монгол 100 жилийн өмнөх ба эдүгээ" гэрэл зургийн бие даасан анхны үзэсгэлэн энэ сарын 14-ныг хүртэл гарч байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!