Японы Токио хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн Нацү башёгийн 2025 оны 5 дугаар сарын 25-ны 15 дахь өдрийн барилдаанд Их аварга Хоошёорюү С.Бямбасүрэн, энэ башёд түрүү бөхөөр тодроод байгаа Озэки Оносата-той барилдан түүнийг уватэхинэри мэхээр давснаар 12 даваа, 3 унаатай Нацү башёг өндөрлүүллээ.
Ийнхүү Нацү башёгийн Дээд /Макүүчи/ зиндаанд 25 настай, 192 см өндөртөй 191 кг жинтэй Озэки Оносато 14 даваа, 1 унаатай түрүүлж Японы Эзэн хааны цомыг гардсан төдийгүй Их аварга цолны болзлыг хангаж байна.
Харин Тамашохо Э.Энхманлай /М-17/, Мидорифүжи/9/-тэй хүч үзэж түүнд уватэдашинаге мэхээр унаснаар 4 даваа, 11 унаатай башёг дуусгаж байна.
Онокацү Б.Чойжилсүрэн /М-8/-тэй өнөөдөр Мэйсей /М-10/-тэй хүчээ сорин түүнийг ёритаоши мэхээр хаяж 10 даваа, 5 унаатай башёг өндөрлүүлж явна.
Тамаваши Б.Мөнх-Оргил /М-3/ энэ өдөр Хирадоүми /М-3/-тай хүч үзэж түүнийг ошитаоши мэхээр давснаар 6 даваа 9 унаатай энэ башёг дуусгаад байна.
Ошома П.Дэлгэрбаяр/М-6/ Аби /М-2/-тай хүч үзэж түүнийг окүридаши мэхээр давснаар 10 даваа, 5 унаатай Нацү башёг өндөрлүүлж байна.
Чиёошома Г.Мөнхсайхан /М-5/ өнөөдөр Охо/М-1/-той хүч үзэж түүнд цүкидаши мэхээр унаснаар 4 даваа 11 унаатай энэ башёг дуусгалаа.
Өнөөдөр Сэкиваке Киришима Б.Лхагвасүрэн, Комүсүби Такаясү /М-7/-той учраа тааран барилдаж түүнд хатакикоми мэхээр унаснаар 11 даваа, 4 даваатай башёг өндөрлүүлж байна.
Озэки Котозакура энэ өдөр Сэкиваке Дайэйшёо-той учраа таарч түүнд ёрикири мэхээр унаснаар 8 даваа, 7 унаатай болсон бол Дайэйшёо 10 даваа, 5 унаатай башёг дуусгаж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!