Өнөөдөр буюу 2025 оны 5 дугаар сарын 26-ны Даваа /Саран/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Төрийн ордонд: УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно.
Төрийн ордонд: "Алдарт эх"-ийн одон гардуулах ёслол болно.
11:00 цагт Зайсан скуэрт: “Динза,Цондоолойгийн анд найзууд” ТББ-аас “Хайр” гар зургийн уралдааныг гурван насны ангилалд зохион байгуулах талаар мэдээлэл өгнө.
Чингис хаан Үндэсний музейд: “Амьд ертөнцийн спектр” сэдэвт биологийн тусгай үзэсгэлэн 6 дугаар сарын 1 хүртэл үргэлжилж байна.
Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо хамтран 6 дугаар сарыг дуустал Яармаг дахь “IC Park”-т 60 хоногийн турш ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден экспо” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна
Төв аймагт: "Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт болно. Холбогдох утас: 89010150
Сэлэнгэ аймгийн Шаамар сумын соёлын төвд: “Би эстрадын дуучин-2025” уралдаан энэ сарын 30-ныг дуустал болно.
Архангай аймгийн музейд: “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.
Австрали улсын Сидней хотод: "Made in Mongolia -2025" экспо үзэсгэлэн худалдааг хоёр дахь жилдээ зохион байгуулна.