Өнөөдөр буюу 2025 оны 5 дугаар сарын 27-ны Мягмар /Өлзийт/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
9:00 цагт Төрийн ордны Жанжин Д.Сүхбаатар танхимд: "Суррон, скүүтерийн хэрэглээг зохицуулах хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг" болно.
9:00 цагт ГХЯ-ны Зөвшилцөл танхимд: Кибер, харилцаа холбоо мэдээллийн технологийн аюулгүй байдлын итгэлцлийг бэхжүүлэх бүс нутаг хоорондын олон улсын хурал болно. Холбогдох утас: 88005831
11:40 цагт Богд хааны ордон музейд: “Хааны ордны хавар-2025” тусгай хөтөлбөрийн нээлт болно.
14:00 цагт Спортын төв ордонд: Монголын хүүхдийн спортын VIII наадмын галт бамбар асаах ёслол болно.
14:00 цагт "Чингис хаан" үндэсний музейн хурлын танхимд: БНАУ-ын Шинжлэх ухааны академийн Иран судлалын хүрээлэнгийн судлаач Бруно Де Никола “Монголын эзэнт гүрний үеийн улс төр, эдийн засаг, шашин, соёлд тал нутгийн эмэгтэйчүүдийн гүйцэтгэсэн үүрэг, оролцоо” илтгэлийг тавина.
-Монгол, Австрийн бизнес уулзалт болно.
Яармаг дахь “IC Park”-т: Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо хамтран 6 дугаар сарыг дуустал 60 хоногийн турш ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден экспо” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.
Завхан аймгийн Улиастай суманд: ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын өдрүүд болно.
Архангай аймгийн ХДТ-т: “Тээвэрчид дуулж байна” тэмцээн болно.
Завхан аймгийн Тосонцэнгэл суманд: урлагийн тоглолт, гэрэл зураг, номын үзэсгэлэн болно.
Архангай аймгийн музейд: “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.
-Австрали улсын Сидней хотод хоёр дахь жилдээ "Made in Mongolia -2025" экспо үзэсгэлэн худалдааг зохион байгуулна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!