Сонгомол, чөлөөт бөхийн дэлхийн чансааны оноо олгох "Улаанбаатар опен" тэмцээн тавдугаар сарын 29-нөөс зургадугаар сарын 1-ний өдрүүдээр Буянт-Ухаа спортын ордонд болно.
Энэ тэмцээнд 17 орны 350 бөх зодоглох юм. Үүнд Монголын 120 тамирчин хүч сорино. Энэ өдрүүдэд Спортын төв ордноос “Буянт-Ухаа” чиглэлд 09:00, 10:00, 16:30 цагуудад үнэ төлбөргүй автобус үйлчилнэ. Харин “Буянт-Ухаа”-гаас Спортын төв ордны чиглэлд 15:00, 20:30 цагуудад автобус явах юм.
Тэмцээний урьдчилсан шатны барилдаанууд өдөр бүр 10:30 цагаас, харин медалийн төлөөх барилдаанууд 17:00 цагаас эхлэх хуваарьтай байна.Уг тэмцээнийг С1, ТВ9, Сүлд телевизүүд шууд дамжуулах бол 18 хүртэлх насны хүүхэд, өндөр настнууд үнэ төлбөргүй үзэх бололцоотой. Харин бусад тасалбар бүтэн өдрийнх нь 20 мянган төгрөгийн үнэтэй байх юм.
Эх сурвалж: UB.life У.Чинзориг
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!