Монгол Улс чөлөөт, сонгомол бөхийн дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен-2025” тэмцээнийг анх удаагаа зохион байгууллаа. Энэхүү тэмцээнд 17 орны 350 гаруй хүчтэн зодоглосон.
Монголын сонгомол бөхийн багийнхан 2 мөнгө, 2 хүрэл, эмэгтэй чөлөөтийн багийнхан 4 алт, 6 мөнгө, 6 хүрэл, эрэгтэй чөлөөтийнхөн 3 алт, 2 мөнгө, 4 хүрэл медалийг авсан. Энэ тэмцээнийг бид гурван жилийн хугацаанд зохион байгуулах эрхтэй болсон.
Сонгомол бөхийн төрөлд 2 мөнгө, 2 хүрэл
- 87 кг-д Ц.Батбаяр - мөнгө
- 130 кг-д Б.Намбардагва - мөнгө
- 55 кг-д М.Даваабанди - хүрэл
- 97 кг-д Г.Ганхуяг - хүрэл
Эмэгтэй чөлөөтийн багийнхан 4 алт, 6 мөнгө, 6 хүрэл
- 53 кг-д Ч.Отгонтуяа - хүрэл
- 55 кг-д Б.Хулан - алт
- Б.Отгонтуяа - хүрэл
- 57 кг-д Х.Болортуяа - мөнгө
- 59 кг-д Т.Алтжин - мөнгө
- Э.Гантуяа - хүрэл
- 62 кг-д П.Орхон - алт
- С.Цэрэнчимэд - мөнгө
- 65 кг-д Т.Энхжин - алт
- Н.Нархажид - хүрэл
- 68 кг-д Э.Дэлгэрмаа - алт
- Б.Ганцэцэг - мөнгө
- М.Батсүрэн - хүрэл
- 72 кг-д З.Болортунгалаг - мөнгө
- 76 кг-д Э.Даваанасан - мөнгө
- Г.Уртнасан - хүрэл
Эрэгтэй чөлөөтийн багийнхан 3 алт, 2 мөнгө, 4 хүрэл
- 57 кг-д Б.Мөнх-Эрдэнэ - алт
- М.Даваабанди - хүрэл
- 61 кг-д Т.Түвшинтулга - алт
- 70 кг-д Т.Тулга - хүрэл
- 86 кг-д Б.Бямбадорж - мөнгө
- Н.Батбилгүүн - хүрэл
- 92 кг-д Б.Бат-Эрдэнэ - хүрэл
- 97 кг-д Г.Ганхуяг - мөнгө
- 125 кг-д М.Лхагвагэрэл - алт
Эх сурвалж: МЧБХ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!