Өнөөдөр буюу 2025 оны 6 дугаар сарын 3-ны Мягмар /Өлзийт/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
11:30 цагт “Улаанбаатар” зочид буудалд: Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ-ий хэвлэлийн бага хурал болно.
11:40 цагт: Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Дархан аварга Жигжидийн Мөнхбат хэмээх алдартныг мөнхлөх хөшөөний нээлт болно.
12:00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд: Монгол урлагийн зөвлөл, нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран “Улаанбаатар биенналь” урлагийн наадмыг энэ сарын 6-20-нд зохион байгуулах гэж буй талаар мэдээлэл өгнө.
Яармаг дахь “IC Park”-т: Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо хамтран 6 дугаар сарыг дуустал 60 хоногийн турш ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден экспо” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.
Архангай аймгийн музейд: “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!