Улсын хэмжээнд 2025 онд 360.7 мянган га-д үр тариа, үүнээс 310.1 мянган га-д улаанбуудай, 20.1 мянган га-д төмс, 18.8 мянган га-д хүнсний ногоо, 144.1 мянган га-д малын тэжээл, 103.7 мянган га-д тосны ургамал, өссөн дүнгээр 7.9 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 655.5 мянган га-д тариалалт хийхээр зорилт тавьсан.
Энэхүү зорилт нь Засгийн газрын 2025 оны 47 дугаар тогтоолоор батлагдсан “Атрын-IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-г хэрэгжүүлэх, аянд тусгасан арга хэмжээг төлөвлөгөөнд тусгагдсан. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 2025 оны тариалалтыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах чиглэлээр аймгуудад үүрэг чиглэл өгч, “Атрын-IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-г хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгасан ажлуудыг эрчимжүүлэхээр зохион байгуулж байна.
Тариалалт 2025 оны зургаадугаар сарын 3-ны байдлаар улсын хэмжээнд 351.2 мянган га буюу 54.4 хувийн гүйцэтгэлтэй гарав. Үүнээс улаанбуудай 232.8 мянган га буюу 75.1 хувь, төмс 7.8 мянган га буюу 38.9 хувь, хүнсний ногоо 5.9 мянган га буюу 31.4 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн малын тэжээл 17.5 мянган га буюу 12.17 хувь, тосны таримал 65.4 мянган га буюу 63.1 хувийн тариалалттай үргэлжилж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!