Өнөөдөр буюу 2025 оны 6 дугаар сарын 6-ны Баасан /Асралт/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
9:00 цагт Төрийн ордонд: "Тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” олон улсын чуулга уулзалт болно.
9:00 цагт СТӨ-нд: “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох сонгон шалгаруулалтын талаар мэдээлэл өгнө.
11:00 цагт: ХӨСҮТ, НЭМГ-аас улаанбурхан өвчний нөхцөл байдал, дэгдэлтэд авч буй хариу арга хэмжээний талаар мэдээлнэ.
11:00 цагт Монголын Үндэсний музейд: Саха Якутын гар урчуудын адууны дэл сүүлээр хийсэн сүлжмэл эдлэлийн үзэсгэлэнгийн нээлт болно.
13:00 цагт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд: Монгол Улсын Ардын уран зохиолч, Төрийн шагналт Шаравын Сүрэнжавын нэрэмжит шагнал гардуулах ёслол болно.
16:00 цагт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд: Дүрслэх урлагийн дээд сургуулийн Л.Энхбат багштай уран зургийн ангийн 2005 оны төгсөгчдийн “Үл тасалдах мөр” үзэсгэлэнгийн нээлт болно.
Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд: Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Сэлэнгэ марафон-2025” бүх нийтийн буухиа тэмцээн болно.
Архангай аймгийн музейд: “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!