Өнөөдөр буюу 2025 оны 6 дугаар сарын 9-ний Даваа /Саран/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
9:00 цагт Улаанбаатар галерейд: Олон улсын физик, математикчдийн хурал эхэлнэ. Холбогдох утас: 99737368
9:00 цагт ЗТЯ-нд: Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтын ажил гүйцэтгэх гэрээнд Монгол, Хятад хоёр улсын Засгийн газрын төлөөлөл, холбогдох албаны хүмүүс гарын үсэг зурах үйл ажиллагаа болно.
11:30 цагт Боловсролын яамнаас: Багш нарт зориулсан хөнгөлөлт, урамшууллын картын хөтөлбөрийн талаар мэдээлэл өгнө.
12:00 цагт “Блью Скай” цамхагт: Tatar, Dijital, Quiza, 3 охин хамтлагийн “One Stage’’ тоглолтын хэвлэлийн хуралболно. Холбогдох утас: 89106929
-Улаанбаатар биенналь урлагийн наадам энэ сарын 20-ныг дуустал үргэлжилнэ.
Архангай аймгийн музейд: “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!