Өнөөдөр буюу 2025 оны 6 дугаар сарын 10-ны Мягмар /Өлзийт/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
10:30 цагт ЦССҮТ-д: Цусны донорын үйл ажиллагаанд эцэг эхчүүдийн оролцоог нэмэх зорилготой “Хүүхэд хөгжлийн өрөө”-ний нээлт болно. Холбогдох утас: 99031900
18:00 цагт “A Space”-д: “Хувьсахуй дизайны амьд хэмнэл” үзэсгэлэнгийн нээлт болно.
Улаанбаатар биенналь урлагийн наадам энэ сарын 20-ныг дуустал үргэлжилнэ.
10:00 цагт Хөвсгөл аймаг дахь Политехник коллежид: “Инженерчлэл-Техникийн боловсрол”-ыг орон нутагтаа өдөрлөг ШУТИС-ын харьяа болно.
Архангай аймгийн музейд: “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.
Английн Лондон хотод: Шатрын багийн түргэн болон түргэвчилсэн тоглолтын ДАШТ болно.