Боксын үндэсний шигшээ багийн Ахлах дасгалжуулагч /МУГД/ Ж.Энхтөр ахлагчтай баг тамирчид 5 дугаар сарын 10-нд Европыг зорьсон билээ.
Тэдний эхний тэмцээн Польш улсын Варшав хотноо 5 дугаар сарын 11-17-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “WORLD BOXING CUP” тэмцээн байсан бөгөөд тус тэмцээнд 22 орны шилдэг 256 тамирчин өрсөлдөснөөс ОУХМ А.Баттулга, ОУХМ Х.Билгүүнсайхан, ОУХМ М.Энхжаргал нар Мөнгөн медаль, ОУХМ. Г.Лундаа, ОУХМ Б.Мишээлт нар Хүрэл медаль хүртэж багийн дүнгээр 5 дугаар байрт шалгарчээ.
Улмаар 5 дугаар сарын 18-наас 6 дугаар сарын 4-нд Герман улсын Хайделбергийн Олон улсын бэлтгэлийн төвд олон улсын хамтарсан бэлтгэлд оролцоод 6 дугаар сарын 4-9-нд Нидерланд улсын Эндховен хотноо “EINDHOVEN BOX CUP” тэмцээнд амжилттай оролцлоо. Тус тэмцээнд 28 орны 348 тамирчин өрсөлдсөн байна.
Манай баг тамирчид: Залуу тамирчин Э.Номундарь Алтан медаль, ОУХМ Б.Мөнгөнсаран алтан медаль, ОУХМ О.Есүгэн алтан медаль, ОУХМ. Т.Энхтөр алтан медаль, ОУХМ М.Энхжаргал мөнгөн медаль, ОУХМ А.Баттулга мөнгөн медаль, ОУХМ Э.Мичидмаа хүрэл медаль хүртэж багийн дүнгээр 4 алт, 2 мөнгө, 1 хүрэл медальтай багаараа 2 дугаар байрт шалгарлаа.
Манай багийн дараагийн тэмцээн 6 дугаар сарын 10-14-нд Чех улсад зохион байгуулагдах GRAND PRIX USTI NAD LABEM тэмцээн хүлээж байгаа болно.
БАГ ТАМИРЧИДДАА АМЖИЛТ ХҮСЬЕ !
Ц.Батнасан
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!