Өнөөдөр буюу 2025 оны 6 дугаар сарын 17-ны Мягмар /Өлзийт/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
9:00 цагт ШУА-ийн төв байранд: “Үндэсний зайнаас тандан судлал болон нам орбитын хиймэл дагуул” хурал болно.
11:00 цагт Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс: Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан, Монгол Улсын 2025 оны өрсөлдөх чадварын үр дүнг танилцуулна.
11:00 цагт Үндэсний Статистикийн хорооны байранд: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны 5 дугаар сарын үзүүлэлтүүд танилцуулах хэвлэлийн хурал болно.
11:00 цагт Төв номын сангийн салбар 2 байранд: “Ган цөлжилтэй тэмцэх өдөр”-ийг тохиолдуулан цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаарх нээлттэй хэлэлцүүлэг болно. Холбогдох утас: 99214088
15:00 цагт ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнд: Төвөд судлалын талаарх хамтарсан хэлэлцүүлэг болно. Холбогдох утас:92006999
Дэлхийн ган цөлжилттэй тэмцэх өдөр тохиож байна.
-Улаанбаатар биенналь урлагийн наадам энэ сарын 20-ныг дуустал үргэлжилнэ.
Архангай аймгийн музейд: “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!