Унгар улсын Будапешт хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий 4 дэх өдөр Монголын гурван жүдоч хүч үзсэнээс эмэгтэйчүүдийн 63 кг жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Ганхайч хагас шигшээд олимп, дэлхийн аварга Бразилын бөх Рафаэла Сильваг вазари үнэлгээгээр ялж хүрэл медаль хүртлээ.
Монголын жүдо бөхийн ДАШТ-ий 33 дахь медаль, 20 дахь хүрэл медальтан Б.Ганхайч болов.
Тэрбээр энэ оны олон улсын тэмцээний хоёр дахь медалиа хүртэж буй бөгөөд өнгөрсөн сард "Душанбе-2025" Их дуулгаас алтан медаль хүртсэн юм. Энэ удаагийн ДАШТ-ийг Японы шигшээ баг 4 алтан медальтай тэргүүлж байгаа бол Монгол Улсын баг хоёр хүрэл медальтайгаар одоогийн байдлаар 93 орноос 11 дүгээр байрт жагсаж байна.
Жүдо бөхөөр Монголын тамирчид ДАШТ-ий анхны хүрэл медалийг 1989 онд Д.Баттулга, анхны мөнгөн медалийг 1989 онд О.Балжинням, анхны алтан медалийг 2009 онд Х.Цагаанбаатар нар хүртэж байв.
Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!