Өсвөр насны хүүхдэд илэрдэг сколиозын шинж тэмдгийг анзаарахгүй байснаар мурийлт нь ихэсдэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Эрүүл мэнд Бусад Танин мэдэхүй
Огноо
Унших
12 минут 58 секунд

Өсвөр насны хүүхдэд илэрдэг сколиозын шинж тэмдгийг анзаарахгүй байснаар мурийлт нь ихэсдэг

-Дэлхий нийтээрээ зургаадугаар сарыг Сколиозын эсрэг сар хэмээн онцолж сколиоз өвчний талаар мэдлэг түгээхээр ажилладаг-

Маш олон өсвөр насны хүүхдэд сколиозын илэрхий шинж тэмдэг илэрдэг ч эцэг эхчүүд тэр бүр анзаарахгүй байсаар улам хүндэрч мурийлт нь ихэссэн байдаг. Гэвч ямар үе шатандаа байгаа, аль эмнэлэгт ямар эмчилгээ хийлгэх, ямар хүчин зүйл мурийлт үүсэхэд даамжрахад нөлөөлдөг талаар мэдэхгүй байх нь элбэг байгаа тул сколиоз өвчний талаар мэдлэгтэй болоосой хэмээн энэ дэлгэрэнгүй мэдээллийг бэлтгэлээ.

СКОЛИОЗ БУЮУ ХАЖУУГИЙН МУРИЙЛТ гэж ямар өвчин бэ?

Багана нуруу нь хүзүү, бүсэлхий орчимд хотгор, сээр ууцны хэсэгт гүдгэр хэлбэртэй байдаг ч эгц урд болон арын байрлалаас харахад нэг шугаманд тэгшхэн байрладаг байх ёстой. Энэ эгц байрлал алдагдах буюу нуруу хажуу тийш мурийхыг сколиоз (scoliosis of spine) гэдэг.

Өөрөөр хэлбэл багана нурууны нэг төрлийн хэвийн бус байдал хажуугийн муруйлтаар илэрдэг. Ихэнхдээ сколиоз нь ердийн шулуун нуруутай харьцуулахад нурууны өвөрмөц S эсвэл С хэлбэрийн муруй үүсгэдэг.

Сколиозын шалтгаан

Сколиоз үүсэх шалтгааныг нарийвчлан тогтоогоогүй ч ОХУ-ын эрдэмтэн А.И.Казвмины таамаглалаар жийргэвчийн цөм хэсэг ямар нэг шалтгааны улмаас жийргэвчнийхээ төвд байрлаж чадахгүй, дискний аль нэг зах тийшээ шилжинэ. Үүний улмаас жийргэвч бүхэлдээ цөм хэсэг байрлаагүй хэсэг тийшээ шахагдан шилжиж, улмаар нугалам хазайснаас сколиоз үүсдэг байж магадгүй гэж үзэж байна. Мурийлтын нумын тогтвортой байдал, мурийлтын зэрэг нь өвчний үе шатаас хамаарахаас илүү дискны цөмийн шилжилтийн зэргээс хамаарна гэж үзэж болох юм.

Ангилал

Шалтгаанаар нь:

Насанд хүрэгчдийн сколиоз: Араг яс бүрэн боловсорч гүйцсэний дараа ямар нэгэн шалтгааны улмаас үүссэн нурууны муруйлт.

Төрөлхийн сколиоз: Төрөх үед тохиолддог нурууны ясны гажигтай холбоотой үүсдэг мурийлт. Гаж хөгжлийг нугалмын дутуу хөгжил эсвэл сегментийн дутуу хөгжлийн шалтгаантай гэж ангилдаг. Удамшлын шалтгаантай үүсч болно.

Идиопатик сколиоз: Шалтгаан нь тодорхойгүй нурууны бүтцийн муруйлт.

Мэдрэл-булчингийн сколиоз: Төв мэдрэлийн систем эсвэл булчингийн гаралтай мэдрэлийн эмгэгүүдээс үүдэлтэй нурууны муруйлт.

Истерик сколиоз: Сэтгэлзүйн эмгэгийн улмаас нуруунд үүссэн бүтцийн бус муруйлт.

Бүтцийн бус, дасан зохицлын сколиоз: Биеийн хэвийн тэнцвэрт байдлыг хангах үүднээс, тогтвортой бус, дасан зохицлын шинж чанартай үүсдэг муруйлт юм. Муруйлт нь хөлний урт зөрүүтэй байх (энэ тохиолдолд өвчтөн хэвтэх үед арилдаг), биеийн байдал хүнд албадмал байрлалтай байх, булчин чангарах зэргээс шалтгаалан үүсч болно.

Байрлалаар нь:

Хүзүү-сээрний сколиоз: Муруйлтын орой нь C7 эсвэл Th1 нугалмын түвшинд байрлана

Сээр нурууны сколиоз: Муруйлтын орой нь T2 – T11 нугалмуудын түвшинд байрлана.

Сээр-бүсэлхийн нурууны сколиоз: Муруйлтын орой нь T12 эсвэл L1 нугалмуудын түвшинд байрлана.

Бүсэлхийн нурууны сколиоз: Муруйлтын орой нь L1-L4 нугалмуудын түвшинд байрлана.

Бүсэлхий-ууц нурууны сколиоз: Муруйлтын орой нь L5 буюу түүнээс доош түвшинд байрлана.

Мурийлтын өнцгөөр нь

1-р зэргийн муруйлт. 5-10 градус

2-р зэргийн муруйлт. 11-30 градус

3-р зэргийн муруйлт. 31-60 градус

4-р зэргийн муруйлт. 60 градусаас их гэж ангилдаг.

Мурийлтын нумын хэлбэрээр нь

– С хэлбэрийн

– S хэлбэрийн

– Z хэлбэрийн гэж ангилна

Нурууны хажуугийн мурийлт буюу сколиозыг Коббын өнцөгөөр хэмжих бөгөөд энэ нь 10°-аас их байгаа тохиолдолд сколиоз гэж тооцдог.

Харин Коббын өнцөг ≤10° байгаад, шинж тэмдэггүй тохиолдолд нурууны тэгш бус байдал гэж тооцдог.

Сколиозын шинж тэмдэг

Сколиозтой өсвөр насныханд нуруугаар өвдөх, чилэх г.м таагүй мэдрэмжүүд заримд нь илэрдэг ч тэд өндөр нам мөртэй, дал эсвэл хөх нэг тал руугаа тэгш бус хэмтэй харагддаг, аарцаг ясны төвгөр тэгш бус хэмтэй байдаг зэрэг бие галбирын хэвийн бус байдлаасаа болж эмчид тэр бүр үзүүлдэггүй. Өсвөр насныхан өөрсдөө анзаарахаас бусад тохиолдолд эдгээр өөрчлөлтийг эцэг эх нь, эсвэл ихэвчлэн сургуулийн, өрхийн эмч илрүүлэх боломжтой.

Нурууны өвдөлт сколиозтой өсвөр насныханд ховор тохиолддог, харин идиопатик сколиозтой хүмүүст өвдөлт илүүтэй илэрдэг. Идиопатик сколиозтой өсвөр насныхны бараг 32%-д нь нуруугаар өвдөх, чилэх таагүй мэдрэмжүүд илэрдэг.

Нурууны өвдөлт нь өвчтөний хүйс, гэр бүлд сколиозтой хүн байгаа эсэх, үе мөчний уртын зөрүү, нурууны муруйлтын хэлбэр, хэмжээ зэргээс төдийлөн хамаардаггүй байна. Харин өвдөлт үүсгэх хамгийн түгээмэл шалтгаанууд нь жийргэвчийн үрэвсэл, нугалмын гулсалт, Шеерманны кифоз зэрэг бөгөөд эдгээр нь сколиозтой хавсарсан үед илүүтэй өвдөлт үүсдэг.

Идиопатик сколиозтой өсвөр насныханд амьсгалын замын шинж тэмдгүүд зарим их мурийлттай тохиолдолд илэрдэг. Судалгаагаар эмнэлзүйд зүрх, уушигны зовиурууд илрэх нь нурууны муруйлтын хэмжээ 100 хэмд хүрч, амьдрах чадвар 45%-иас бага болох тохиолдолд эсвэл сээр нурууны лордоз нь цээжний хөндийн (AP) хэмжээсийг мэдэгдэхүйц нарийсгасан тохиолдолд л илэрч болохыг тогтоосон байна. Нурууны гажиг ийм хүнд болохоос өмнө ихэнх муруйг мэс засал хийдэг. Гэсэн хэдий ч амьсгалах үед цээжний кинематик хөдөлгөөн амь насанд аюултай хэмжээнд биш ч эрүүл хүмүүстэй харьцуулахад илэрхий буурсан байна.

Мэдрэл сульдлын шинжүүд ховор тохиолддог. Хэрэв өсвөр насны хүүхдэд ямар нэгэн байнгын хүзүү хөших, байнга толгой өвдөх, булчин сулрах зэрэг шинжүүд илэрвэл мэдрэлийн эмгэгүүдээс шалтгаалсан байж болно. Гэхдээ зарим сээр нурууны зүүн тийш чиглэсэн муруйлтын үед мэдрэл сульдлын шинжүүд илэрч болно гэдгийг анхаарах хэрэгтэй.

Харин сколиоз үүсээд удсан насанд хүрэгчдийн хувьд мэдрэл дарагдал эхэлсэн байдаг тул мэдрэлийн талын зовиурууд их илэрдэг гэдгийг анхаарах шаардлагатай.

Сколиозын оношлогоо, шинжилгээ

Хүнд хэлбэрийн сколиоз нь илэрхий харагддаг. Бусад тохиолдолд сколиозыг хэрвээ мөч нь урт богино биш бол Адамсын тестээр илрүүлдэг бөгөөд 1865 онд Уильям Адамс үүнийг анх дүрсэлсэн байдаг.

Хүнийг хөлийг нийлүүлж, өвдгийг нь тэнийлгэсэн байрлалд гарыг нь доош унжуулж, нурууг нь хэвтээ тэнхлэгт очтол тонгойлгоно. Тэгээд дараахь шинжүүд илэрвэл сколиозтойгэж тооцно

  • Нурууны тэгш бус байдал
  • Мөрний байрлал нэг түвшинд бус байх
  • Далны тэгш бус байдал
  • Түнхний үе нэг түвшинд бус байх
  • Толгой аарцгийн түвшнээс дээш байрлах
  • Хавирганы овойлт

Хэрэв нуруу нь 10 градусаас дээш хазайлттай байвал сколиоз гэж үздэг. Эмч өвчтөний нурууг үнэлэхийн тулд хэд хэдэн үзлэгийг (Адамын шинжилгээг оруулаад) ажиглаж, хийх болно.

Хэрэв сколиозтой гэж үзэж байгаа бол өвчтнийг рентген шинжилгээнд илгээнэ. Босоо байрлалд хажуу ба урд талаас нь авсан багана нурууны бүтэн зурагт сколиозыг үнэлж үздэг. Хэсэгчлэн өвсан рентген зурагт мурийлт сайн ажиглагдахгүй байх талтай. Бас сурийлтын зэргийг тогтооход бэрхшээлтэй байдаг.

Алтанмед эмнэлгийн СХД салбарт бүтэн нурууны рентген зураг авч үйлчилдэг. Сколиозын зэргийг хэмжихийн тулд эмч Коббын өнцгийг хэмжиж сколиозын зэргийг тогтоодог. Хэрэв мэдрэлийн эмгэгүүд байж болзошгүй тохиолдолд нурууны MRI-н шинжилгээ хийлгэнэ.

Урьдчилан сэргийлэлт

Та идиопат эсвэл төрөлхийн сколиозыг бүрэн эдгээж чадахгүй, гэхдээ хязгаарлах боломжтой. Эрт илрүүлэх нь чухал бөгөөд ингэснээр та зөв арга хэмжээ авах боломжтой болно. Сколиоз өвчнөөс урьдчилан сэргийлэхэд нас, хөгжил нь маш чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд энэ нь сколиоз өвчтэй бага насны хүүхэд цаашид өсч, улмаар сколиозын зэрэг нэмэгдэхгүй байхад ач холбогдолтой юм. Хэрэв эрт хяналтанд хамрагдвал сколиозын зэрэг улам нэмэгдэхийг хязгаарлахад туслах болно.

Эмчилгээ

Сколиоз буюу нурууны мурийлт эдгэрэх боломжтой юу? Олон хүн нурууны мурийлтаа засрах боломжгүй, засахад хэт оройтсон гэж боддог нь маш том алдаа. Мэдээж зарим хүний нуруу тэгшрэх боломжгүй их өөрчлөлттэй байж болох ч өсвөр насны хүүхдүүд, залуу хүмүүсийн яс хэт бэхжээгүй, үе холбоос нь уян хатан байдаг болохоор зөв эмчилгээ хийлгэж, дадал хэвшлээ зөв болгож чадвал мурийлт нь сайн засардаг. Бүрэн эдгэрэхгүй ч зэрэг нь нэмэгдэхгүй байж болдог. Харин тохиромжтой эмчилгээ, аюулгүй арга техник, эмчилгээний хангалттай тун, эмчийн ур чадвар, эмчлүүлэгчийн хичээл зүтгэл шаардагдах нь мэдээж.

Эмчилгээ нь нурууны мурийлтын зэрэг төрлөөс хамаарч өөр өөр байдаг.

1-2 зэргийн сколиозын эмчилгээний ихэнх нь урьдчилан сэргийлэх, дасгал хийхэд чиглэгддэг. 3-р зэргийн сколиозын үед зориулалтын корсет буюу бэхэлгээ зүүх, хурдан даамжирч байвал мэс засал хийх нь тохиромжтой байдаг. 25 хэмээс дээш муруйлттай, нас бие гүйцээгүй өвчтөнүүдэд бэхэлгээг нэн даруй эхлэх хэрэгтэй.

45-50 хэмээс дээш муруйтай өсч буй өсвөр насныхан сколиозыг хянах, засахад бусад эмчилгээний хэлбэрүүд үр дүнгүй байдаг тул мэс заслын эмчилгээ шаарддаг. 50-55 хэмээс дээш муруйлттай, ясны хувьд боловсорсон хүмүүс муруйлт үргэлжлэх эрсдэлтэй тул мэс заслын эмчилгээнд хамрагдах шаардлагатай.

1,2-р зэргийн мурийлтын үед хийгдэх мэс заслын бус эмчилгээ нь өвчтөний амьдралын чадамжийг сайжруулдаг. Мэс заслын бус эмчилгээнд: бэхэлгээ, физик эмчилгээний дасгал, цахилгаан био өдөөлт зэргийг ашиглах нь түгээмэл байдаг.

Ажиглалт: Эрт илрүүлэх нь маш чухал юм.

Корсет: Хэрэв сколиоз хүнд хэлбэртэй бол цаашид сколиозын зэрэг нэмэгдэхээс урьдчилан сэргийлэхийн тулд сколиозын корсет хэрэглэх зайлшгүй шаардлагатай.

Дасгал хөдөлгөөн: Мэргэжлийн хөдөлгөөн засалчийн удирдлага дор хийсэн дасгал хөдөлгөөн нь хүүхдийн сколиозыг багасгах, ихэсгэхгүй байхад чиглэсэн тусгай дасгалууд юм.

Буруу дадал хэвшлийг арилгах сургалт зайлшгүй шаардлагатай бөгөөд ихэнх хүмүүс амьдралын буруу дадал хэвшлээ хэрхэн арилгах талаар ямар ч төсөөлөлгүй байдаг.

Сэргээн засах эмчилгээ: Нурууны булчингийн чангарсан хэсгийг суллаж, суларсан хэсгийг чангалан тонусыг тэнцвэржүүлэхийн тулд янз бүрийн сэргээн засах эмчилгээг тохируулан хэрэглэх нь тустай байдаг. Гадаадын эмч нарын боловсруулсан мурийлтыг багасгах аргууд байдаг. Мөн монгол эмч нарын боловсруулсан Нугалмын хөдөлгөөнт заслын аргаар сколиозыг эмчлэхэд нэлээн үр дүнтэй байгаа. Мурийлтын онцлогоос шалтгаалан ивээс эмчилгээг нурууны мурийлтын эмчилгээгээр мэргэшсэн эмчийн удирдлага дор Нугалмын хөдөлгөөнт заслын аргатай хослуулан ашиглах нь илүү үр дүнтэй.

Мэс засал: Сколиозын хүнд хэлбэрийн үед мэс засал хийх шаардлагатай байж болно.

Мэдээллийг бэлтгэсэн: Алтанмед нурууны эмнэлгийн эмч Н.Алтанхундага

Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний 6 сарын байдлаар 90 медаль хүртээд байна
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний 6 сарын байдлаар 90 медаль хүртээд байна
 
ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ
ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Мөхлийн ирмэгт байсан монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь 28.800-д хүрчээ

Мөхлийн ирмэгт байсан монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь 28.800-д хүрчээ

УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийнэ

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийнэ

АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ

АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

ӨНӨӨДӨР: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно

ӨНӨӨДӨР: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно

Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм  дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

105 м-ийн гүнд усан доогуур хонгил барьжээ

105 м-ийн гүнд усан доогуур хонгил барьжээ

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

Геронтологийн үндэсний төвийн шинэ байрыг ашиглалтад орууллаа

Геронтологийн үндэсний төвийн шинэ байрыг ашиглалтад орууллаа

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Азийн наадмын медалийн хүснэгт

Азийн наадмын медалийн хүснэгт

Сакаэ Казүхито: Хуучны хатуу бэлтгэлээр монголчуудыг хүмүүжүүлнэ

Сакаэ Казүхито: Хуучны хатуу бэлтгэлээр монголчуудыг хүмүүжүүлнэ

ОХУ-аас 10 дугаар сард 78 мянган тонн шатахуун авах гэрээ хийжээ

ОХУ-аас 10 дугаар сард 78 мянган тонн шатахуун авах гэрээ хийжээ

В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв?

В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв?

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

“Айчи Нагояа-2026” Азийн наадмаас жүдоч К.Ёолк анхны алтан медалийг эх орондоо авчирлаа

“Айчи Нагояа-2026” Азийн наадмаас жүдоч К.Ёолк анхны алтан медалийг эх орондоо авчирлаа

Хүн дүрст роботын нийлүүлэлт 432 хувиар өсжээ

Хүн дүрст роботын нийлүүлэлт 432 хувиар өсжээ

Х.Билгүүнсайхан “ Айчи Нагоя-2023” Азийн наадмын хүрэл медальтан болов

Х.Билгүүнсайхан “ Айчи Нагоя-2023” Азийн наадмын хүрэл медальтан болов

ОУХМ Г.Наранцэцэг Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

ОУХМ Г.Наранцэцэг Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ

Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ

Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна

Ерөнхий сайд Н.Учрал Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна

Экспортын бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх сонирхолоо илэрхийлэв

Экспортын бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх сонирхолоо илэрхийлэв

Сэтгүүл зүй ба бидний эмх замбараагүй ертөнцийн ирээдүй

Сэтгүүл зүй ба бидний эмх замбараагүй ертөнцийн ирээдүй

MTV Video Music Awards наадмаас BTS гурван шагнал, Мадонна долоон шагнал хүртжээ

MTV Video Music Awards наадмаас BTS гурван шагнал, Мадонна долоон шагнал хүртжээ

The MongolZ баг Зүүн Европ болон Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ

The MongolZ баг Зүүн Европ болон Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ

Монгол, Энэтхэгийн хооронд шууд нислэг үйлдэж эхэллээ

Монгол, Энэтхэгийн хооронд шууд нислэг үйлдэж эхэллээ

SpaceX компани Starship хөлгөө анх удаа дэлхийн тойрог замд гаргажээ

SpaceX компани Starship хөлгөө анх удаа дэлхийн тойрог замд гаргажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

10 дугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

10 дугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

ЗАВХАН: Эдийн засаг өссөн ч хүн амын шилжилт хөдөлгөөн анхаарал татаж байна

ЗАВХАН: Эдийн засаг өссөн ч хүн амын шилжилт хөдөлгөөн анхаарал татаж байна

Нефтийн үнэ 100 ам.доллароос давсан хэвээр байна

Нефтийн үнэ 100 ам.доллароос давсан хэвээр байна

Японы 17 настай усанд сэлэгч дэлхийн рекордыг шинэчилж

Японы 17 настай усанд сэлэгч дэлхийн рекордыг шинэчилж

Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна

Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Ард түмний төлөөллөөс: УИХ тарахыг шаардаж хэвлэлийн хурал хийнэ.

ӨНӨӨДӨР: Ард түмний төлөөллөөс: УИХ тарахыг шаардаж хэвлэлийн хурал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Их аварга Оносато 6 башёгийн дараа 6 дахь түрүүгээ авлаа

Их аварга Оносато 6 башёгийн дараа 6 дахь түрүүгээ авлаа

Аки башёгийн түрүү бөхийн төлөө Оносато, Аонишикитэй хүч үзэхээр болов

Аки башёгийн түрүү бөхийн төлөө Оносато, Аонишикитэй хүч үзэхээр болов

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Аки башёг тэргүүлж яваа Ёкозүна Оносатог давлаа

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Аки башёг тэргүүлж яваа Ёкозүна Оносатог давлаа