Өнөөдөр буюу 2025 оны 6 дугаар сарын 18-ны Лхагва /Үлэмж/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
9:00 цагт: "Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи /EST-2025/" олон улсын хурал болно. Холбогдох утас: 99214088
9:00 цагт “Пума Империал” зочид буудалд: “Ахмад настны эрхийн тухай НҮБ-ын шинэ конвенцын төслийг боловсруулах нь: ИНБ-уудын зөвлөлдөх уулзалт” болно. Холбогдох утас: 88047334
Төрийн ордонд: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
11:00 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд: Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал, цуглааны талаар мэдээлэл өгнө.
Д.Сүхбаатарын талбайд: “FIBA 3x3 Ulaanbaatar Women's Series” тэмцээн болно.
Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 18-21-ний өдрүүдэд орон даяар болно.
Улаанбаатар биенналь урлагийн наадам энэ сарын 20-ныг дуустал үргэлжилнэ.
Архангай аймгийн музейд: “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!