Өнөөдөр буюу 2025 оны 6 дугаар сарын 19-ний Пүрэв /Бадрангуй/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
9:00 цагт “Блью скай” зочид буудалд: “Идэвхтэй насжилт: ахмадад ээлтэй нийгмийг бүтээх нь” Ази Номхон далайн бүс нутгийн форум болно. Холбогдох утас: 99028438
9:00 цагт "Холидэй Инн" зочид буудалд: Хэрэглээнд суурилсан, зах зээлд нийцсэн дулааны төлбөрийн тогтолцоог нэвтрүүлэх нь” хэлэлцүүлэг болно.
11:00 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт: Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос уьдчилан сэргийлэх хөдөлгөөнт болон завьт эргүүл, үер усны аюулын эрсдэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон цаг агаарын урьдчилан төлөв байдлын талаар мэдээлэл өгнө. Холбогдох утас: 99107367
Элсэлтийн шалгалт орон даяар энэ сарын 18-21-нд явагдаж байна.
Улаанбаатар биенналь урлагийн наадам энэ сарын 20-ныг дуустал үргэлжилнэ.
Архангай аймгийн музейд: “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!