Өнөөдөр буюу 2025 оны 6 дугаар сарын 20-ны Баасан /Гэгээн/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
11:00 цагт СТӨ-нд: Онцгой байдлын албаны түүхт 21 жилийн ойн хүндэтгэлийн үйл ажиллагаа болно. Холбогдох утас: 86150069
11:00 цагт ХӨСҮТ-д: Тус төвөөс халдварт өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө.
13:00 цагт ЧД-ийн V хорооны Тусгаар тогтнолын талбайд: Онцгой байдлын ерөнхий газраас “Алба сурталчлах өдөрлөг”-ийг зохион байгуулна.
14:00 цагт “Чингис хаан" үндэсний музейд: “Монголын ардчилсан хувьсгалын анхдагч Сосорбарамын Цогтсайхан” шуудангийн шинэ маркийн анхны өдрийн нээлт болно. Холбогдох утас: 99036189 99768151
Сүхбаатарын талбайд: 3х3-ын эрэгтэйчүүдийн “Их дуулга” тэмцээн болно.
Элсэлтийн шалгалт биологи, математикийн хичээлээр үргэлжилнэ.
Төв аймгийн Зуунмод сумын Өв соёлын өргөөнд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй “Алтан хайч-2025” хонь ноослох улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-21-нд болно.
Архангай аймгийн музейд: “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!