Өнөөдөр буюу 2025 оны 6 дугаар сарын 23-ны Даваа /Саран/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Төрийн ордонд: УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно.
9:30 цагт Боловсролын Ерөнхий газарт: Боловсролын Үнэлгээний төвөөс элсэлтийн шалгалт болон багшийн гүйцэтгэлийн үнэлгээний талаар мэдээлэл өгнө. Холбогдох утас; 9920-3439
11:00 цагт Гандантэгчинлэн хийдийн Батцагаан дуганд: Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам даншиг наадам-2025” үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө. Холбогдох утас: 99040945, 99901600
УИХ-аас Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-той хамтран хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг (UPR)-ийг энэ сарын 23-24-нд зохион байгуулна.
Сүхбаатарын талбайд: Сагсан бөмбөгийн 3х3-ын насанд хүрэгчдийн ДАШТ үргэлжилнэ.
Архангай аймгийн музейд: “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!