Рейвагийн эриний эгэл даруу эзэн хаан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр-Эдийн засаг Нийгэм Бусад
Огноо
Унших
18 минут 34 секунд

Рейвагийн эриний эгэл даруу эзэн хаан

УЛААНБААТАР, 2025 оны долоодугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Японы Хэйсэйн он тооллын 125 дахь Эзэн хаан Акихито насан өндөр болж, эрүүл мэндийн шалтгаанаар үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон тул 31 жилийн турш заларсан хаан ширээнээсээ бууж, эрх мэдлээ угсаа залгамжлагч хунтайж Нарухитод 2019 оны тавдугаар сард өвлүүлэн өгчээ. Ийнхүү Япон улсад шинэ 126 дахь эзэн хааныг ширээнд нь залснаар “Рэйва” он тоолол эхэлсэн юм.

Энэ бол сүүлийн 200 жилийн хугацаанд эзэн хаан амьд сэрүүн ахуйдаа сэнтийгээсээ буусан анхны тохиолдол бөгөөд 2600 жилийн турш оршин тогтнож буй угсаа залгамжилсан хаант улсын хувьд ховор үзэгдэл байв. Хамгийн сүүлд 1817 онд эзэн хаан Кокаку шалтгаанаа тодорхой тайлбарлалгүйгээр эрх мэдлээ хүүдээ шилжүүлэн өгч байжээ. Харин ардчилсан Япон улсын түүхэнд анх удаа эзэн хааны эрхийг шилжүүлэх шаардлага тулгарсан тул тус улсын парламент хаан ширээнээс буухыг зөвшөөрсөн гурван жилийн хугацаанд үйлчлэх хуулийг баталжээ.

Домог зүйн үүднээс үзвэл Японы анхны эзэн хаан болох Жиммү нь Аматэрасү хэмээх нарны бурхны удам бөгөөд МЭӨ 660 онд анхны хаан сэнтийд заларсан гэж үздэг. Аматэрасү эхлээд Дэлхийг өвлөн аваад, дараа нь өөрийн ач хүү Нинигиг Японы арлуудыг захируулахаар илгээсэн гэдэг. Удалгүй Ниниги гэрлэж, Аматэрасүгээс өвлөж авсан толь, зүүлт, сэлмийг өөрийн ач хүү Жиммү буюу Японы анхны хаанд өвлүүлэн үлдээжээ.

Анхны эзэн хаан Жиммү

Түүхийн үүднээс эл домог батлагдаагүй боловч өнөөгийн Японы Эзэн хааны гэр бүл бол 2600 жилийн турш хаан сэнтийд заларч ирсэн нэг хааны удам угсааныхан юм гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрдөг ажээ.

Дэлхийн II дайны дараа хааны гэр бүлийнхэн дээд тэнгэрийн язгууртан, бурханлаг гарал үүслээсээ татгалзаж, бусдын адил эгэл жирийн хүмүүс гэдгээ хүлээн зөвшөөрөв. Ингээд 1947 оны Японы шинэ Үндсэн хуулиар эрх мэдэл нь эрс хязгаарлагдсан Эзэн хаан төрт ёсны ба ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болжээ.

Япончууд эзэн хааныгаа нэрээр нь дуудахыг цээрлэдэг уламжлалтай. Одоо түүнийг Тэнно Хэйка буюу Эрхэм дээд эзэн хаан буюу товчоор Хэйка гэж дууддаг байна. Түүнтэй бичгээр харилцахдаа бүр ч илүү албан ёсны хэллэгээр Кинзё Тэнно /Төр баригч их эзэн хаан/ гэдэг нэрийг нь дурддаг байна.

Хэдийгээр Эзэн хаан ёслол, бэлгэ тэмдгийн шинжтэй үүрэг гүйцэтгэдэг боловч Үндсэн хуульд заасны дагуу парламентаас сонгогдсон Ерөнхий сайдыг томилон батламжлах, Сайд нарын танхимын саналаар Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг томилох, парламентын чуулганыг зарлан хуралдуулах, төлөөлөгчдийн танхимыг тараах, бүх нийтийн сонгуулийг зарлах гэх мэт чамгүй олон эрхийг эдэлдэг.

Дэлхийн II дайны дараа бүх хөрөнгийг нь хураан авсан тул өдгөө Японы эзэн хаан өөрийн гэсэн ямар ч хөдлөх болоод үл хөдлөх хөрөнгөгүй ажээ. Хааны гэр бүлийн бүх зардлыг төрөөс даадаг бөгөөд үүнд жил бүр 300 сая иен зарцуулдаг ба энэ мөнгийг хэрхэн зарцуулснаа эзэн хаан тайлагнах ёстой. Хааны гэр бүлийн гишүүд хөдөлмөр эрхлэх, орлого олохыг хуулиар хориглож, зөвхөн буяны байгууллагын үйл ажиллагаанд цалин хөлс авахгүйгээр оролцохыг зөвшөөрдөг байна. Түүнээс гадна тэд Сеймийн зөвшөөрөлгүйгээр бусдаас бэлэг авах, бусдад бэлэг өгөхийг хориглодог. Үндсэн хуульд ч үүнийг нь тусгасан байдаг ажээ.

Хааны гэр бүлийн гишүүд аливаа үйл явдалд улс төрийн дүгнэлт өгөх, улс төрийн намд элсэх, төр засгийн байгууллагуудын удирдах албан тушаалд нэрээ дэвшүүлэх, ямарваа санал хураалтад оролцох хориотой.

Сонирхуулахад, Японы Эзэн хаан ба түүний хатан нь гадаадын паспортгүй, гэр бүлийн гишүүд нь нэгдсэн нэг овоггүй, гэр бүлийн бүртгэлийн дугааргүй гэнэ. Гадаад улсад айлчлах үед тэдэнд нэг удаагийн паспорт олгодог бөгөөд нисэх онгоцны буудлуудад бүртгэхгүйгээр, дараалал харгалзахгүйгээр шууд нэвтрүүлдэг байна.

Ер нь бол, эзэн хаан, түүний хатан хоёр гадаад орон руу явах үедээ ч заавал гадаад паспорттай байх шаардлагагүй гэдгийг 1971 оны тавдугаар сард Японы Гадаад харилцааны яамнаас гаргасан нэгэн нууц тогтоолд дурдсан байдаг. Үндсэн хуульд зааснаар Эзэн хаан бол Японы бэлгэ тэмдэг учраас жирийн иргэдийн адилаар визийн зөвшөөрөл хүсэх нь зохимжгүй гэдгийг уг баримт бичигт тэмдэглэжээ.

Цэнгэг усыг хамгаалагч хунтайж

Эзэн хааны ордны хэрэг эрхлэх газраас тогтоосон хатуу дүрэм журмууд, олон зууны турш мөрдөж ирсэн уламжлалын дагуу Эзэн хааны эрх хязгаарлагдмал байдаг бөгөөд олон нийтийн өмнө хэлж ярих үгийг нь хатуу цензүүрддэг байна.

Хатуу дэг жаягт захирагддаг ч гэлээ Оксфордод хоёр жил суралцсан Нарухито бол чөлөөтэй сэтгэдэг, дэвшилтэт үзэл бодолтой хүн. Өөрийнх нь санааг чилээж буй усны нөөцийн ашиглалт, хамгаалалтын асуудлаарх байр суурийг удаа дараа илэрхийлж байв. Ирээдүй хойч үедээ цэнгэг усны нөөцийг үлдээхээр шаргуу тэмцдэг хүн гэдгээр нь дэлхий дахин түүнийг мэддэг.

Нарүхито 4 настайдаа Японы язгууртнуудын хүүхдүүдийг сургадаг Гакүшюин сургуульд элсэн оржээ. Дунд сургуульд байх үеэсээ Нарүхито Японы тээврийн салбарын түүхийг, тэр дундаа далайн ба гол мөрний тээврийн үүсэл хөгжлийг машид сонирхож ирсэн байна. Түүний амьдарч байсан Акасака ордны буйран дээгүүр Камакурагийн эрин үед (1185–1333) зам харгуй дайран өнгөрдөг байжээ. Улмаар түүний сонирхлыг усан тээврийн асуудал илүүтэй татах болж, 1982 онд “Дундад зууны үеийн дотоод Япон тэнгисээр хийж байсан ачаа тээвэрлэлт” гэсэн сэдвээр дипломын ажлаа хамгаалж, Гакүшюин их сургуулийг түүхийн ухааны бакалаврын зэрэгтэй төгссөн байна.

Хожим нь гидросфер буюу дэлхийн усан мандлын асуудлыг хөндөх болж, далайн бохирдлоос эхлээд цэвэр усны хангамжийн талаар лекц уншиж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ус, эрүүл ахуйн асуудал эрхэлсэн зөвлөлийн хүндэт даргаар сонгогдож байв.

Эзэн хааны гэр бүлийнхнээс хамгийн анх удаа гадаадад суралцсан хүн бол Нарүхито юм. Тэрбээр 1983 онд Оксфордын их сургуулийн Мертон коллежийн англи хэлний 3 сарын гүнзгийрүүлсэн дамжаанд суралцахаар Их Британийг зорьсон бөгөөд англи хэлийг сайтар сурч Япондоо эргэж ирснийхээ дараа Гакүшюин их сургуульдаа үргэлжлүүлэн суралцаж, 1988 онд түүхийн ухааны магистрын зэрэг хүртжээ.

Тэрбээр 1992 онд Оксфордод сурч байсан үеэ дурсан, “Темза мөрөн бид хоёр” гэдэг номоо бичиж хэвлүүлсэн байна. Мөн Темза мөрнөөр хийж байсан усан тээврийн түүхийг сонирхож, 18 дугаар зууны үед уг голоор хийж байсан усан тээврийн талаар судалгааны ажил хийжээ. Тэрбээр номдоо, “Оксфордод сурч байсан үе бол миний амьдралын хамгийн аз жаргалтай үе” хэмээн дурссан байдаг. Үүнээс шалтгаалан уг дурсамж номыг Японд маш цөөн тоогоор хэвлэж, нийтэд худалдаалаагүй бөгөөд Англиас ирснээс нь хойш 20 жилийн дараа буюу 2006 онд англи хэлнээ хөрвүүлсэн байна.

Тэрбээр Оксфордын их сургуулийн жүдо, каратэгийн клубүүдийн тэргүүн байснаас гадна теннис тоглож, ууланд авирч, Англи, Шотланд дахь гурван оргилд гарч байжээ. Тэр ч байтугай ирээдүйн эзэн хаан Британийн 21 шар айрагны газарт очиж байснаа дурсан бичсэн нь бий. Жийнсэн өмд өмсөж, хувцсаа өөрөө угааж индүүддэг Нарүхито өөрийг нь зүгээр л Хиро гэж дуудаж байхыг найз нөхдөөсөө гуйдаг байсан гэнэ. Энэ тухай түүний их сургуулийн анд Кит Жорж дурсан ярьсан бөгөөд хоёр найз паб хэсэж, Нарүхито эрдүү хийл, Жорж гитар тоглон дуулдаг байжээ.

Англид сурч байхдаа тэрбээр Европын орнуудын угсаа залгамжилсан хаад, хатан хаад, ханхүү, гүнж нартай олонтоо уулзаж байв. Хатан хаан II Элизабета сэндвичээ өөрөө бэлтгэдэг нь залуу хунтайжийг гайхшралыг төрүүлж байсан бол Лихтенштейний ван II Ханс Адамтай хамт цанаар гулгаж, Норвегийн угсаа залгамжилсан хунтайж Харальдтай хамт далбаат завиар зугаалж, Диана гүнжтэй хууч хөөрч байв.

Үүнээс үүдэн Нарүхито ба түүний гэргий, дипломатч Масако хоёрыг барууны хэв маягаар амьдардаг гэж шүүмжлэх хүмүүс ч бий. Үнэн хэрэгтээ бол тэд ёс заншлаа хамгийн чанд даган мөрдөж, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээхийг эрмэлздэг хүмүүс юм. Хэдийгээр тэд улс төрийн эрх мэдэлгүй ч гэсэн улсынхаа олон мянган жилийн түүх, соёлын өвийг тээгчид билээ. МЭӨ 600 оноос эхлэн хөтөлж ирсэн тэдний ургийн бичээс нь жинхэнэ цэвэр япон удмыг хадгалж буй хэлбэр бөгөөд эзэн хааны гэр бүлийн амьдралын хэв маяг нь япончуудын сэтгэлгээ, хүмүүжил, ёс суртахууны хэм хэмжээг илэрхийлдэг.

Масакогийн туулсан замнал

Хунтайж Нарухито 1986 онд Эзэн хааны ордонд Испанийн гүнж Еленад зориулан хүлээн авалт хийх үеэр ирээдүйн хатан Масако Овадатай танилцаж, түүнд сэтгэл алдарчээ.

Тэр үед Масако Гадаад харилцааны яамны сонгон шалгаруулалтад бэлтгэн Токиогийн их сургуульд суралцаж байв. Уг шалгаруулалтад 800 хүн /гурван эмэгтэй/ оролцсоноос 20-ийг нь шалгаруулан тус яаманд ажилд авсны дотор Масако багтжээ. НҮБ-д Японы Байнгын төлөөлөгчөөр ажиллаж байсан туршлагатай дипломатч Хишаши Овадагийн охин тэрбээр ирээдүйн эзэн хааны хоёр удаагийн гэрлэх саналд татгалзсан хариу өгч байв. Учир нь, эзэн хааны гэргий болох аваас дипломатчийн ажлаа орхихоос аргагүйд хүрэхээс гадна амьдралын нууцлаг хэв маягтай хааны гэр бүлд багтсанаар эрх чөлөө нь хумигдана гэдгээс зүрхшээж байв.

Гэвч Нарүхито шантарсангүй, бүсгүйн зүрх сэтгэлийг өөртөө татахын тулд түүнийг удтал халамжилж, 6 жилийн турш тэвчээртэй хүлээсний эцэст хамтдаа амьдрахыг ятган зөвшөөрүүлж чаджээ. Тэдний хурим 1993 онд болж 800 гаруй зочин уригдан оролцсон ба 2001 онд тэдний гэр бүлд гүнж Айко мэндлэв. Бие даасан, эрх чөлөөнд дуртай, эрч хүчтэй Масако эзэн хааны гэр бүлд ирснээр хааны ордныхны багагүй дарамт шахалттай тулгарсан нь мэдээж.

Хунтайж анх гэрлэх санал тавих үедээ “Хааны ордны амьдрал амаргүй, сандарч балмагдах явдал цөөнгүй тохиолдоно. Гэсэн ч би чамайг бүх насаараа хайрлаж, хамгаалахын тулд чадах бүхнээ хийх болно” гэж амлаж байжээ.

Масако хунтайж Нарухитотой гэр бүл болсноор Японы эртний уламжлалыг даган, нөхрөө халамжилж, үр хүүхдүүдээ өсгөх ажилд зүтгэх болов. Түүний амьдралын хэв маяг эрс өөрчлөгдөн, Эзэн хааны ордны хатуу дэг жаяг, Японы эртний уламжлалыг ягштал мөрддөг эзэгтэй болжээ. Гэвч Масако ордны амьдралд дасаж чадалгүй хэцүү цаг үеийг туулсан бөгөөд хүүхэд, жирэмслэлттэй холбоотой асуудлууд түүний сэтгэл санаа, эрүүл мэндэд хүндээр нөлөөлжээ. Тэрбээр 1999 онд хөл хүнд болсон ч харамсалтай нь дутуу төрж, 2001 онд угсаа залгамжлах хүү биш охин төрүүлснээр хааны ордныхон болон хэвлэлийнхний зүгээс ирэх дарамт шахалт улам нэмэгдсэнээр сэтгэл санааны гүн хямралд оржээ.

Энэ хэцүү цаг үед Нарухито амлалтаа биелүүлж, 20 жилийн өмнөх шигээ Масакод хайртай хэвээрээ байж, түүнийгээ өмгөөлж хамгаалсаар ирсэн бол Масако Японы Цог жавхлант эзэн хааны хатан байж чадна гэдгээ батлан харуулахыг хичээж байлаа.

Одоогоор хааны гэр бүл 18 гишүүнтэйгээс 13 нь хаан ширээг шууд залгамжлах эрхтэй. Тэдний дотор Акихито хааны дунд хүү буюу Нарүхито хааны төрсөн дүү болох хунтайж Акишино, түүний цорын ганц хүү болох 12 настай Хишахито нар байгаа юм.

Үүний сацуу эцгээс хаан ширээг өвлөн авах уламжлалын дагуу өдгөө 21 настай Айко гүнж ирээдүйд хатан хаан болох магадлал ч бас бий. Японы түүхэнд 8 хатан хаан байсан бөгөөд 1889 онд баталсан хуулиар эмэгтэйчүүд хаан ширээг залгамжлах эрхгүй болсон ба гэрлэмэгцээ эр нөхрөөрөө овоглодог байна. Тухайлбал, Нарүхитогийн дүү охин Саяко хуримаа хийснийхээ дараа Курода гэдэг овогтой болж, хааны ордноос гарч Токиогийн төв дэх нөхрийнхөө гэрт амьдрах болжээ. Гэтэл хааны гэр бүлийн эрэгтэй гишүүн жирийн эмэгтэйтэй гэрлэсэн ч цол хэргэмээ хэвээр хадгалж байдаг ажээ.

Жич: Эзэн хаан Нарүхито 2007 онд Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тэмдэглэх ёслолд оролцохоор угсаа залгамжлах ханхүүгийн хувиар гэргий Масакогийн хамт манай улсад айлчилж байв.

Энэ удаад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын 126 дахь Цог Жавхлант Эзэн хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийх бөгөөд энэ жилийн баяр наадмын хамгийн хүндтэй зочид байх болно.

Энэ бол Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан Нарүхито, Эрхэм дээд хатан Масако нарын Монгол Улсад хийх анхны төрийн айлчлал бөгөөд ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий хоёр улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг гүнзгийрүүлж, “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах түүхэн ач холбогдолтой.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2019 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан Нарүхитог Эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд оролцсон билээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх хүрээнд 2022 онд тус улсад төрийн айлчлал хийж, Цог Жавхлант Эзэн хаан Нарүхито, Эрхэм дээд хатан Масако нарт бараалхжээ. Энэ үеэр тэд “Эн-Эйч-Кэй” их танхимд Морин хуурын чуулгын хүндэтгэлийн тоглолтыг хамтдаа үзэж сонирхсон юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн энэхүү түүхэн айлчлалын явцад Монгол Улс, Япон Улсын харилцааг “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийн түвшин”-д хүргэн шат ахиулах, улс төр, аюулгүй байдал, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа, “Хүн төвтэй” хөгжил, иргэд хоорондын харилцан солилцоо, Дэлхий нийтийг хамарсан нийтлэг асуудлаарх хамтын ажиллагаа гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар талууд тохиролцсон юм.

Энэхүү айлчлалаар харилцаа, хамтын ажиллагааны ирэх 50 жилийн үндэс суурийг тодорхойлж, төрт ёсны эртний түүхтэй хоёр улсын найрсаг харилцааны тулгын чулуу болсон ард түмэн хоорондын найрамдал, нөхөрлөлийг бататган бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан билээ.

Улаанбаатарт өдөртөө 28-30 хэм дулаан байна
Улаанбаатарт өдөртөө 28-30 хэм дулаан байна
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Оросоос хий худалдан авахыг ЕХ-нд санал болгожээ

Оросоос хий худалдан авахыг ЕХ-нд санал болгожээ

Боломж үргэлж байдаг

Боломж үргэлж байдаг

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарлаа

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарлаа

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Мөхлийн ирмэгт байсан монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь 28.800-д хүрчээ

Мөхлийн ирмэгт байсан монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь 28.800-д хүрчээ

УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийнэ

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийнэ

АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ

АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

ӨНӨӨДӨР: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно

ӨНӨӨДӨР: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно

Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм  дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

105 м-ийн гүнд усан доогуур хонгил барьжээ

105 м-ийн гүнд усан доогуур хонгил барьжээ

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

Геронтологийн үндэсний төвийн шинэ байрыг ашиглалтад орууллаа

Геронтологийн үндэсний төвийн шинэ байрыг ашиглалтад орууллаа

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Азийн наадмын медалийн хүснэгт

Азийн наадмын медалийн хүснэгт

Сакаэ Казүхито: Хуучны хатуу бэлтгэлээр монголчуудыг хүмүүжүүлнэ

Сакаэ Казүхито: Хуучны хатуу бэлтгэлээр монголчуудыг хүмүүжүүлнэ

ОХУ-аас 10 дугаар сард 78 мянган тонн шатахуун авах гэрээ хийжээ

ОХУ-аас 10 дугаар сард 78 мянган тонн шатахуун авах гэрээ хийжээ

В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв?

В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв?

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

“Айчи Нагояа-2026” Азийн наадмаас жүдоч К.Ёолк анхны алтан медалийг эх орондоо авчирлаа

“Айчи Нагояа-2026” Азийн наадмаас жүдоч К.Ёолк анхны алтан медалийг эх орондоо авчирлаа

Хүн дүрст роботын нийлүүлэлт 432 хувиар өсжээ

Хүн дүрст роботын нийлүүлэлт 432 хувиар өсжээ

Х.Билгүүнсайхан “ Айчи Нагоя-2023” Азийн наадмын хүрэл медальтан болов

Х.Билгүүнсайхан “ Айчи Нагоя-2023” Азийн наадмын хүрэл медальтан болов

ОУХМ Г.Наранцэцэг Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

ОУХМ Г.Наранцэцэг Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон