Өнөөдөр буюу 2025 оны 7 дугаар сарын 9-ний Лхагва /Үлэмж/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад энэ сарын 6-13-нд төрийн айлчлал хийж байна.
Төрийн ордонд: УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно.
10:30 цагт ОБЕГ-т: ОБЕГ, Экологийн цагдаагийн алба, ЦУОШГ-аас баяр, наадмын амралтын өдрүүдтэй холбогдуулан мэдээлэл өгнө. Холбогдох утас: 86150069
12:00 цагт “Блью Скай” зочид буудалд: “Ice top” “Onyx” хамтлагийн наймдугаар сарын 8-нд болох тоглолтын хэвлэлийн хурал болно. Холбогдох утас: 88044370
Монгол Улсын Ерөнхийлөгч нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд одон, медаль гардуулна.
-“Монголын эдийн засгийн чуулган-2025" үргэлжилж байна.
“Чингис хаан” үндэсний музейд: Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг тохиолдуулан “Монгол дархан: Өв, урлахуй” тусгай үзэсгэлэн 7 дугаар сарын 20-ныг хүртэл гарч байна.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд: “Өндөр гэгээний өв дүрслэх урлагт” тусгай үзэсгэлэн энэ сарын 28-ныг хүртэл гарч байна.
Монголын Үндэсний музейд: “Монгол авдар” тусгай үзэсгэлэн энэ сарын 29-нийг дуустал олон нийтийн хүртээл болно.
Архангай аймгийн музейд: “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.
7 дугаар сарын 5-14-нд Арабын Нэгдсэн Эмират улсад: Олон улсын химийн 57 дугаар олимпиад болж байна.