Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 7/МОНЦАМЭ/. -2025 оны наймдугаар сарын 7-13-нд болох үйл явдлын тойм-
Улаанбаатарт:
8 дугаар сарын 8-нд: Америкийн алдарт Old School хамтлаг "ONYX", Монголын хип хоп урлагийг үүсгэн байгуулагчдын нэг “ICETOP” хамтлагийн хамтарсан "Шүтээн минь" тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.
8 дугаар сарын 9-нд: Хип хоп соёлыг өөрсдийн онцлог стилиэр тодорхойлж буй шинэ залуу артистуудын "IN TIME" тоглолт Socialpay Park-т болно.
8 дугаар сарын 9-нд: Олон улсын дэлхийн уугуул иргэдийн өдөр тохиож байна.
8 дугаар сарын 9-нд: Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд болно.
8 дугаар сарын 10-нд: Эрүүл мэндийн салбарын ажилтны өдөр тохиож байна.
-“Монгол авдар” тусгай үзэсгэлэн наймдугаар сарыг дуустал Монголын Үндэсний музейд олон нийтийн хүртээл болно.
Орон нутагт:
8 дугаар сарын 2-7-нд: Өвөрхангай аймгийн Хархорин суманд “Торгоны зам ба Хархорум” соёл аялал жуулчлалын наадам болно.
8 дугаар сарын 8-нд: Архангай аймгийн Засаг даргын дэмжлэгээр Хотонт сумын наадмын талбайд "Айргийн баяр-2025" Соёлын биет бус өвийн наадмыг зохион байгуулна.
8 дугаар сарын 9, 10-нд: Төв аймгийн Зуунмод суманд “Баргажин” олон улсын соёл урлагийн наадам болно.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Ж.Болор
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!