Өнөөдөр буюу 2025 оны 8 дугаар сарын 19-ний Мягмар /Өлзийт/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн сайд Тонгсаван Фумвихан тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
8:30 цагт: Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад ажиллана. Утас: 86150069
9:00 цагт МУИС-д: “Солонгос судлалын олон улсын эрдэм шинжилгээний 16 дахь удаагийн хурал “Олон туйлт дэлхий ертөнц ба Солонгос судлал” сэдвээр болно. Утас: 95289288
11:00 цагт ГХЯ-ны Зөвшилцөл танхимд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор энэ сарын 25-26-нд зохион байгуулах “Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн форум”-ын талаарх хэвлэлийн хурал болно.
Дэлхийн зураг авалтын өдөр (World Photography Day) буюу гэрэл зургийн урлаг, шинжлэх ухаан, түүхийг хүндэтгэх өдөр тохиож байна.
Хүмүүнлэгийн үйл ажиллагааны аюулгүй байдалд ажиллагчдыг хүндэтгэх Дэлхийн хүмүүнлэгийн өдөр (World Humanitarian Day) тохиож байна.
Тарваган тахлаас сэргийлж нийслэлд орж ирэх тээврийн хэрэгслүүдийг тээврийн товчоод дээр шалгана.
-Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа нийслэлийн 9 дүүргийн 19 байршилд гарч байна.
“Алтан намар-2025” төмс хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа 9 дүүргийн 21 байршилд гарахаас одоогоор 4 дүүргийн байршилд эхлээд байна.
МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд: Монголын хүүхэлдэйн уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн үргэлжилж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!