Нийслэлийн Засаг Даргын 2025 оны “Хүн, мал, амьтны гоц халдварт болон тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/1064 захирамжийн хүрээнд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод шалгалт хийж байна.
Тодруулбал, мэргэжлийн байгууллагын хамтарсан бүрэлдэхүүн уг хяналт шалгалтыг 2025 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс зохион байгуулан ажиллаж байгаа юм.
Шалгалт эхэлснээс хойш авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор зорчсон нийт 9677 автомашин, 12530 зорчигчид үзлэг шалгалт хийхэд найман удаагийн тохиолдлоор 22 тарвага, түүхий эд тээвэрлэн явсныг илрүүлжээ.
Нийслэлийн 6 дүүргийн шалган нэвтрүүлэх 10 товчоонд НОБГ, НЦУГ, ЭЦА, НЭМГ, НБОГ, НМЭГ-аас алба хаагчид өдөр бүр үүрэг гүйцэтгэж хяналт шалгалт явуулж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!