ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: Хүлээлтээс давсан Вашингтоны уулзалт
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр-Эдийн засаг Нийгэм Бусад
Огноо
Унших
9 минут 23 секунд

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: Хүлээлтээс давсан Вашингтоны уулзалт

УЛААНБААТАР, 2025 оны наймдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн долоо хоногт дэлхий дахинд хэд хэдэн онцлох үйл явдал өрнөсөн бөгөөд тэдгээрээс юуны түрүүнд Вашингтонд болсон Трамп, Зеленский нарын болон АНУ, Украин, Европын удирдагчдын гурвалсан уулзалтыг онцлох нь зүйтэй.

Мөн АНУ ба Европын Холбоо татварын асуудлаар тохиролцоонд хүрсэн, Израилын цэрэг Газа хот руу дахин довтолж эхэлсэн, АНУ-Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилт болж байгаа, Япон-Африкийн хамтын ажиллагаа шинэ шатанд гарч байгаа зэрэг үйл явдлуудыг онцолж байна.

Хүлээлтээс давсан үр дүнтэй уулзалт

Аляскт болсон Трамп, Путин нарын уулзалтыг залгуулаад даваа гарагт Вашингтон хотноо Трамп-Зеленский болон АНУ, Украины ба Европын орнуудын удирдагчдын уулзалт боллоо. Энэ үеэр АНУ-тай байр сууриа уялдуулан зохицуулсны үндсэн дээр Европын орнууд Украинд аюулгүй байдлын баталгаа олгох тухай асуудлыг хэлэлцсэн байна. Дайн дууссаны дараа Украинд аюулгүй байдлын баталгаа олгоход оролцоход бэлэн гэдгээ Трамп мэдэгдсэнийг В.Зеленский өндрөөр үнэлээд, баталгааг 10 хоногийн дотор боловсруулах нь зүйтэй гэдгийг онцоллоо.

Энэ удаагийн хэлэлцээ хүлээлтээс давсан, маш үр дүнтэй болсныг Трамп, Мерц нар онцлон тэмдэглэлээ.

Украины Ерөнхийлөгч хэлэхдээ, Швейцар, Австри, Турк гурвын аль нэгэнд Оросын Ерөнхийлөгчтэй уулзахад бэлэн гэдгээ илэрхийлсэн бол Оросын тал одоогоор үүнд хариу өгөөгүй байна. Газар нутгийн талаарх эмзэг асуудлыг Путин, Трамп нартай хийх гурвалсан уулзалтаар хэлэлцэнэ гэдгийг Украины Ерөнхийлөгч мэдэгдлээ.

Харин Д.Трамп Путин-Зеленскийн уулзалтад бэлтгэх үүргийг дэд ерөнхийлөгч, Төрийн нарийн бичгийн дарга, тусгай элч нарт өгсөн бөгөөд уулзах газрыг жич товлох ажээ.

Газа хотыг эзлэх ажиллагаа эхэлжээ

Зуучлагчид болох Египет, Катар улсуудын зүгээс гал зогсоох талаар тавьсан саналыг ХАМАС бүлэглэл хүлээн авсан байна. Гал зогсоосон тохиолдолд тус бүлэглэл одоо барьцаанд байгаа 10 хүн болон 18 хүний цогцсыг Израилын талд шилжүүлэн өгөхөд бэлэн гэдгээ мэдэгдсэн бол Израилын тал барьцаанд байгаа бүх 50 хүнийг /тал хувь нь амьд байж магадгүй/ сулласан тохиолдолд гал зогсоох саналыг хүлээн авна гэжээ.

Израилын хотуудын гудамжинд олон мянган хүн жагсаж, дайныг зогсоож, барьцааны хүмүүсийг суллахын тулд ХАМАС бүлэглэлтэй тохиролцоонд хүрэхийг Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуд уриалсан байна. Үүнтэй зэрэгцэн Израилын арми Газа хотыг эзлэн авах ажиллагааг эхлүүлж, 60 мянга гаруй бэлтгэл цэргийг дайчилсан нь олон улсын зүгээс ширүүн шүүмжлэлд өртлөө.

Атлантын далай дамнасан тохиролцоо

Европын бараанд ногдуулах татвараа АНУ 15 хувиас хэтрүүлэхгүй, харин Европын Холбоо /ЕХ/ Америкийн бараанд татвар ногдуулахгүй, Европын компаниуд олон зуун тэрбум долларын эрчим хүч, бараа бүтээгдэхүүнийг худалдан авна гэсэн тохиролцоонд хүрсэн тухай ЕХ, АНУ-ын хамтарсан мэдэгдэлд дурджээ. Тохиролцоонд хүрэхээс өмнө ЕХ-ны бараа бүтээгдэхүүнд 30 хувийн татвар ногдуулах төлөвтэй байсан юм

Тодруулбал, Европын улсууд 2028 он гэхэд Америкаас 750 тэрбум долларын газрын тос, цөмийн эрчим хүч, шингэрүүлсэн шатдаг хий, мөн 40 тэрбум долларын хиймэл оюун ухааны чип худалдан авахаар тохиролцжээ.

Трампын засаг захиргаа Intel-ийн 10 хувийг эзэмшинэ

АНУ-ын засгийн газар Intel компанийн нийт хувьцааны 9,9 хувийг худалдан авах тухай хэлэлцээрт хоёр тал баасан гарагт гарын үсэг зурлаа. 8,9 тэрбум ам. долларын үнийн дүн бүхий тохиролцоо нь Америкийн эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд нэн чухал хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг сэргээхэд чиглэжээ.

АНУ-ын Худалдааны яамны мэдээллээр, засгийн газар тус компанийн 433,3 сая ширхэг хувьцааг зах зээлийн үнээс доогуур өртгөөр буюу нэг ширхэгийг 20,47 доллароор худалдан авах ажээ.

Үүнтэй зэрэгцээд Японы “SoftBank” компаниас “Intel” компанид 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэсэн тухай мэдээлэл цацагдлаа. Энэ мэдээлэл болон Цагаан ордон “Intel”-ийн хувьцааг авах гэж байгаа тухай мэдээлэл гарснаар тус компанийн хувьцааны ханш 6 хувиар өссөн байна.

Солонгосын хойгт томоохон хээрийн сургуулилт болж байна

Даваа гарагт жил тутам явагддаг АНУ-Өмнөд Солонгосын хамтарсан “Эрх чөлөөний бамбай-Ульчи” гэдэг нэртэй хээрийн сургуулилт эхэллээ. Ирэх даваа гараг хүртэл үргэлжлэх тус хээрийн сургуульд Өмнөд Солонгосын 18 мянга орчим, Америкийн мөн тооны цэрэг оролцож байна. Энэ бол Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён 6 дугаар сард албан тушаалдаа орсноос хойш болж буй анхны хамтарсан хээрийн сургууль бөгөөд Солонгосын хойгт урьдчилан таамаглахын аргагүй гэнэтийн нөхцөл байдал үүссэн тохиолдолд хариу арга хэмжээ авах зорилготой юм.

Өмнөх жилүүдийн сургуулилтуудаас ялгарах онцлог гэвэл, Умард Солонгос, Оросын цэргийн хэлхээ холбоо гүнзгийрч буй нөхцөлд цөмийн, пуужингийн ба нисгэгчгүй нисэх аппаратуудын дайралтыг няцаахад бэлэн байх тактикийг боловсруулах явдал юм. Мөн төлөвлөөд буй 40 орчим хээрийн дадлагаас хагасыг нь 9 дүгээр сард хийхээр хойшлуулжээ. Энэ нь Өмнөд Солонгост ер бусын их халуун болж байгаагаас гадна Ли Жэ Мёны засаг захиргаа Умард Солонгостой яриа хэлэлцээг сэргээхийг оролдож буйтай холбоотой хэмээн ажиглагчид таамаглаж байна.

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун хэлэхдээ “Өмнөд Солонгос-Америкийн талууд “дайсагнасан” цэргийн сургуулилт хийсээр байгаа нөхцөлд манай улс цөмийн зэвсгийн нөөцөө эрс нэмэгдүүлэх ёстой гээд энэ сургуулилт бол тэд дайн өдөөхийг санаархаж буйн тов тодорхой илэрхийлж байна” гэлээ.

Япон-Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалт

Өнгөрсөн лхагва гарагт Японы нийслэлээс холгүй орших Ёкохама хотноо Африкийн хөгжлийн асуудлаарх олон улсын IX бага хурал /TICAD/ нээгдэж, гурван өдрийн турш үргэлжиллээ.

Японы Ерөнхий сайд Ишиба Шигэрү нээлтийн ёслолд оролцож үг хэлэхдээ, Африк тив нь залуу хүн амтай, асар их эрчим хүчний нөөцтэй, хөгжлийн боломж чадавхийн хувьд ирээдүйтэй, Японд чухал ач холбогдол бүхий газрын ховор элементүүдээр баялаг гэдгээр анхаарал татаж буйг онцлон дурдлаа.

Японы засгийн газар 1993 оноос эхлэн Африктай хамтран ажиллах механизм болох TICAD-ыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд одоогоор тус улсын 300 орчим компани Африкийн бүх 54 улсад үйл ажиллагаа явуулж байна. Японы шууд хөрөнгө оруулалтын ердөө 0,5 хувь нь Африк тивд ногдож байгаа байдлыг өөрчлөхийн тулд хувийн хэвшлийн үйл ажиллагааг хөхиүлэн дэмжих нь Ёкохамагийн чуулга уулзалтын гол зорилтуудын нэг байв. 2024 оны байдлаар Японы гадаад валютын нөөц 3,7 их наяд долларт хүрсэн нь Африкт хөрөнгө оруулах боломж байгааг харуулж байна гэж Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн дэд сайд Такехико Мацуо мэдэгджээ.

Япон болон Африк тивийн 49 орны удирдагчид оролцсон Токиогийн бага хурал хамтарсан тунхаг гаргаснаар өндөрлөлөө.

Ирэх долоо хоногийн гол үйл явдлууд

  • АНУ, Өмнөд Солонгосын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт наймдугаар сарын 25-нд болно
  • Украин, Чехийн Гадаад хэргийн сайд нар Прага хотноо наймдугаар сарын 25-нд уулзана.
  • Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт БНХАУ-ын Тяньжин хотноо наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 1-ний өдрүүдэд болно.
  • Талбайн теннисний АНУ-ын нээлттэй тэмцээн наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 7-ны өдрүүдэд болно.
  • “Формула-1” ангиллын авто уралдааны Нидерландын Гран-При наймдугаар сарын 29-31-ний өдрүүдэд болно.

Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг тоймч Б.Адъяахүү

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ
Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

105 м-ийн гүнд усан доогуур хонгил барьжээ

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

Геронтологийн үндэсний төвийн шинэ байрыг ашиглалтад орууллаа

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Азийн наадмын медалийн хүснэгт

Азийн наадмын медалийн хүснэгт

Сакаэ Казүхито: Хуучны хатуу бэлтгэлээр монголчуудыг хүмүүжүүлнэ

ОХУ-аас 10 дугаар сард 78 мянган тонн шатахуун авах гэрээ хийжээ

В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв?

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

“Айчи Нагояа-2026” Азийн наадмаас жүдоч К.Ёолк анхны алтан медалийг эх орондоо авчирлаа

Хүн дүрст роботын нийлүүлэлт 432 хувиар өсжээ

Х.Билгүүнсайхан “ Айчи Нагоя-2023” Азийн наадмын хүрэл медальтан болов

ОУХМ Г.Наранцэцэг Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ

Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна

Экспортын бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх сонирхолоо илэрхийлэв

Сэтгүүл зүй ба бидний эмх замбараагүй ертөнцийн ирээдүй

MTV Video Music Awards наадмаас BTS гурван шагнал, Мадонна долоон шагнал хүртжээ

The MongolZ баг Зүүн Европ болон Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ

Монгол, Энэтхэгийн хооронд шууд нислэг үйлдэж эхэллээ

SpaceX компани Starship хөлгөө анх удаа дэлхийн тойрог замд гаргажээ

SpaceX компани Starship хөлгөө анх удаа дэлхийн тойрог замд гаргажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

10 дугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

ЗАВХАН: Эдийн засаг өссөн ч хүн амын шилжилт хөдөлгөөн анхаарал татаж байна

Нефтийн үнэ 100 ам.доллароос давсан хэвээр байна

Японы 17 настай усанд сэлэгч дэлхийн рекордыг шинэчилж

Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна

Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Ард түмний төлөөллөөс: УИХ тарахыг шаардаж хэвлэлийн хурал хийнэ.

ӨНӨӨДӨР: Ард түмний төлөөллөөс: УИХ тарахыг шаардаж хэвлэлийн хурал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Их аварга Оносато 6 башёгийн дараа 6 дахь түрүүгээ авлаа

Аки башёгийн түрүү бөхийн төлөө Оносато, Аонишикитэй хүч үзэхээр болов

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Аки башёг тэргүүлж яваа Ёкозүна Оносатог давлаа

Эмэгтэй шатарчид Дэлхийн олимпиадад 4 дүгээрт бичигдэж байна

Ром хот зуны Олимпыг зохион байгуулах хүсэлтээ өгнө

ӨНӨӨДӨР: Япон, Монголын хамтарсан “Ирээдүйн төлөө хамтдаа” урлагийн тоглолт болно.

Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудалд “туйлын болгоомжтой” хандахыг АНУ-д уриалжээ

Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудалд “туйлын болгоомжтой” хандахыг АНУ-д уриалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 11 даваа Аки башёг тэргүүлж явна

“Сан Петролиум” компани 16 мянган м³ шатахуун нөөцлөх сав ашиглалтад оруулав

Алсалсан сумдын түргэн тусламжийн үйлчилгээнд 80 авто машин нийлүүлж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

Судалгаа: Биологийн хөгшрөлт хурдсах нь залуу насанд хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг

ӨНӨӨДӨР: “Эрүүл ирээдүйн төлөө” сэдэвт үндэсний форум болно

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 10 даваатай Аки башёг тэргүүлсээр байна

Палестиныг бүгдээрээ хүлээн зөвшөөрөхийг Туркийн Ерөнхийлөгч уриалав

Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртлэх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртлэх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аки башёг Их аварга Оносато 9 даваатай тэргүүлсээр байна

Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна

Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

Дэлхийд анхны усан доорх нарны хавтангуудыг задгай тэнгист туршжээ

Дэлхийд анхны усан доорх нарны хавтангуудыг задгай тэнгист туршжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 8 даваа 1 унаатай Аки башёг тэргүүлж байна

Хятадад бүлэг хиймэл дагуул амжилттай хөөргөжээ

С.Жамбалжамц Монголын багийн медалийн салхийг хагаллаа

С.Жамбалжамц Монголын багийн медалийн салхийг хагаллаа

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Аки башёг Их аварга Оносато 7 даваатай ганцаараа тэргүүлж эхэллээ

Аки башёг Их аварга Оносато, Озэки Котозакүра нар 6 даваатай тэргүүлж байна

Монголын тэкболын тамирчид анхны Азийн наадамдаа оролцлоо