Өнөөдөр буюу 2025 оны 8 дугаар сарын 27-ны Лхагва /Үлэмж/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
11:00 цагт Үндэсний мэдээллийн төвд: РЦНК орчимд хууль зөрчиж ногоон байгууламжийг устган 3 га газарт орон сууцны хотхон барихыг эсэргүүцэж иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ. Утас: 91185745
11:30 цагт Үндэсний мэдээллийн төвд: Ардчилсан ахмадын холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас: 80910026
Улаанбаатар хотноо: Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замын төлөөлөгчдийн болон хилийн төмөр замын комиссын зөвлөгөөн энэ сарын 25-29-нд болж байна.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд: "Монголын хөдрөг ба гар урлалын их наадам” үзэсгэлэн үзэгчдийн хүртээл болж байна.
"NM tower" В блок, 2 давхарт: "Хүрээлэн буй Хязгааргүй” уран бүтээлийн үзэсгэлэнг дэлгээд байна.
“Монгол арт галерей”-д: "Beyond the horizon” үзэсгэлэн гарч байна.
-Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа нийслэлийн есөн дүүрэгт гарч байна.
"Алтан намар-2025” төмс хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг нийслэлийн есөн дүүрэгт 11 дүгээр сарын 1 хүртэл зохион байгуулна.
Монголын Үндэсний музейд: "Монгол авдар” тусгай үзэсгэлэн энэ сарыг дуустал үргэлжилнэ.
"Бөмбөрцөг" театрт: Морины "Legend of Chingis Khaan" шоу тоглолт үргэлжилж байна.
Төмөр замын чуулга “Ган зам” паласт: “Nomadic legend” ардын урлаг, өв соёлын тоглолт , "Хүн" театрт: “Hun totem” үндэсний урлагийн тоглолт, Үндэсний урлагийн их театрт: “Land of the Sky” үндэсний урлагийн тоглолт, Монголын Хүүхдийн ордонд "Монголын гайхамшигт урлагийн тоглолт" наймдугаар сарын 31-нийг дуустал тус тус үзэгчдийн хүртээл болно.
"Монгол-Хятадын V экспо-2025" БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотноо энэ сарын 25-31-нд болж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!