Б.Мягмар: 2009 оноос яригдаж, 15 жил хүлээгдсэн төсөл бодит ажил болж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Байгаль орчин Бусад
Огноо
Унших
9 минут 0 секунд

Б.Мягмар: 2009 оноос яригдаж, 15 жил хүлээгдсэн төсөл бодит ажил болж байна

Малын гаралтай түүхий эдийг үнэ цэнд оруулж мал аж ахуйг бүхэлд нь кластер байдлаар хөгжүүлэх, Арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргана гэж 15 жил яригдсан Эмээлтийн эко аж үйлдвэрийн парк төслийн бүтээн байгуулалт эхлэх гэж буй. Үүнтэй холбогдуулан "Эмээлт эко аж үйлдвэрийн парк" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мягмартай ярилцлаа

– Төслийн бүтээн байгуулалтын ажил одоо ямар шатандаа явж байна вэ?

Эмээлт эко аж үйлдвэрийн парк байгуулах тухай асуудал 15 жилийн өмнө, 2009 оноос анх яригдаж эхэлсэн. Төслийг малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, хаягддаггүйгээр үйлдвэрийн процесст оруулж эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, мөн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд байрлах арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх хэрэгцээ шаардлагад үндэслэн боловсруулсан. Монголын малын гаралтай бүтээгдэхүүнийг зөвхөн түүхий эдээр экспортлох биш, нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн болгох зорилготой. Манай эмээлтийн төсөл Улаанбаатар хотыг хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 МЕГА төслийн нэгээр нэрлэгдэж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр суурь дэд бүтцийн эхний ээлжийн хөрөнгө оруулалтаа батлуулсан. Энэ том бүтээн байгуулалт эхлэхэд арьс ширний үйлдвэрүүд нүүн шилжихэд хамгийн чухал нь дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийн гэрээний дагуу асуудал. Бид Олон улсын зөвлөх инженерүүдийн холбоо (фидик)-ны EPC+F гэрээний нөхцөлтэй тендерийг зарлаж, гүйцэтгэгчээр “Хуа Зи Технологи” ХХК болон “Хуа Ши Энержи Индастри” ХХК-ийн түншлэл шалгарсан. Шалгарсан компанийн төлөөллүүдтэй НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалайгаар ахлуулсан ажлын хэсэг хэлэлцээр хийж, гэрээгээ байгууллаа. Ингэснээр олон жилийн хүлээлтийн дараа өнөөдөр төсөл бодит ажил болж, суурь дэд бүтцийн барилга угсралтын ажил эхэлнэ гэж ойлгож болно.

– Арьс ширний үйлдвэрүүдтэй холбоотой нүүлгэн шилжүүлэх ажил хэрхэн явагдах вэ?

Бид дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил эхлэхтэй зэрэгцэн арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх ажил хугацаа алдахааргүй давхар явагдах боломжийг бүрдүүлсэн. Арьс ширний үйлдвэрүүд бүхэлдээ одоогийн байгаа тэлэх боломжгүй болсон суурьшлын бүсээс гарч Эмээлт паркт нүүн шилжинэ гэдгээ 100 хувь илэрхийлсэн. Өнгөрсөн хугацаанд Эмээлтийн парктай хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэж, ТЭЗҮ-ээ боловсруулж, газар ашиглах болон нэгжийн гэрээ байгуулж одоогоор шинэ үйлдвэрүүдийнхээ зураг төслөө хийж байгаа. Суурь дэд бүтэц хийгдэхтэй зэрэгцээд олон жил яригдсан арьс ширний үйлдвэрүүд паркт нүүх ажил зэрэг эхэлнэ. Үйлдвэрүүд нэгдсэн нэг паркт шилжиж төвлөрснөөр бизнесийн үйл ажиллагаа нь өргөжиж, байгальд ээлтэй орчин үеийн шинэ техник технологи нэвтрүүлж Монгол арьс шир, савхин бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд гарч өрсөлдөх боломж нээгдэнэ. Мөн бид бас үйлдвэрүүд нүүхтэй холбогдуулан одоогийн байгаа ХУД-ийн 20-р хороо буюу арьс ширний бүсийг дахин төлөвлөж иргэдэд ээлтэй ногоон байгууламж, сургууль цэцэрлэг бүхий “20 минутын хот”-ыг бий болгохоор төлөвлөлтийг боловсруулж дуусаж байна. Тухайлбал, хамгийн гүн бохирдолтой Харгиа цэвэрлэх байгууламж орчмын хөрсний бохирдлыг цэвэрлэж, цэцэрлэгт хүрээлэн ногоон байгууламж байхаар хот төлөвлөлтийг хийсэн. Үйлдвэрүүд нүүж шилжсэний дараа тухайн тэр орчмын өмхий үнэр бүрэн арилах нөхцөлийг бүрдүүлэхээр төлөвлөсөн.

– Энэхүү парк зөвхөн арьс ширтэй ажиллах уу?

– Үгүй ээ. Эмээлт эко аж үйлдвэрийн парк нь зөвхөн арьс ширээр хязгаарлагдахгүй, олон бүсүүдтэй. Мал аж ахуйн бүх бүтээгдэхүүнийг хамарсан иж бүрэн кластер төсөл юм. Энд мал төхөөрөх, мах боловсруулах, ноос, ноолуур, арьс шир болон дайвар бүтээгдэхүүний үйлдвэрүүд тус тусдаа төлөвлөгдсөн харилцан уялдаа холбоотой ажиллах юм. Тодруулбал, махыг олон улсын стандартын дагуу төхөөрч, боловсруулсны дараа гарах дайврыг тусгай үйлдвэрт шилжүүлэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Ноос, ноолуурыг ангилан боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгон дотоод, гадаадын зах зээлд нийлүүлнэ. Малын гаралтай аливаа түүхий эд, дайвар бүтээгдэхүүн бүрийг бүрэн ашиглаж, хаягдалгүй үйлдвэрлэлийн тогтолцоог бүрдүүлэхээр зорьж байна.

-Төслийн хүчин чадал болон эдийн засгийн ач холбогдлын талаар мэдээлэл өгнө үү?
– Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн техник эдийн засгийн үндэслэлийн гадаад дотоодын мэргэжлийн байгууллагууд нарийвчлан судалж үзээд жилд 7.5 сая ширхэг арьс шир, 3 мянган тонн ноос, 5.8 мянган тонн ноолуур, 25 мянган тонн мах, 8 мянган тонн дайвар түүхий эдийг боловсруулах хүчин чадалтай. Энэ нь Монгол Улсын нийт түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах боломж гэсэн үг. 5600 ажлын байр бий болж, хөрөнгө оруулалтаа 6.7 жилийн дотор нөхөж, 1.72 их наяд төгрөгийн орлого, 86.3 тэрбум төгрөгийн татварын орлого бүрдүүлнэ.

-Мэдээж энэ том бүтээн байгуулалт цогцоор бий болоход ахин хөрөнгө оруулалт, төрийн дэмжлэг нэлээн хэрэг болох байх?

-Тэгэлгүй яахав. Эмээлт паркийг байгуулах, арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэх, арьс шир, дайвар бүтээгдэхүүнийг хаядаг биш нэмүү өртөг шингээдэг болох тухай олон жил ярьж ирсэн ч ажил хэрэг болж чадаагүй гол шалтгаан нь дэд бүтцийн хөрөнгө оруулалтад шаардлагатай төсвийг энэ олон жилийн хугацаанд шийдвэрлэж чадаагүйтэй холбоотой юм. Сүүлийн жилүүдэд бид суурь судалгаа, техник эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулан батлуулж, УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо, МУЗГ, ХХААХҮЯ, НИТХ, Нийслэлийн засаг даргын зөвлөл гээд бүхий л шатанд төслийн ач холбогдлыг танилцуулан, Эмээлт эко аж үйлдвэрийн парк маань өнгөрсөн онд Үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан. Цаашид паркийн үйл ажиллагаанд УИХ, ЗГ, салбарын яамдын дэмжлэг ус агаар мэт хэрэгтэй. Инженерийн шугам сүлжээ болон авто зам, үерийн байгууламжид шаардлагатай 275,9 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” зэрэг хөтөлбөрүүдийн хүрээнд арьс ширний үйлдвэрүүдийн нүүлгэн шилжүүлэлтэд шаардлагатай хөрөнгийн зээл, ААН-үүдийн үйлдвэрийн барилга, орчин үеийн тоног төхөөрөмж нэвтрүүлэхэд гааль татварын хөнгөлөлт чөлөөлөлт, нийгмийн даатгал зэрэг төрийн зүгээс олон дэмжлэг шаардлагатай болохоор байгаа юм.

– Эцэст нь, энэ төсөл Монгол Улсад ямар боломж нээж байна вэ?

– Нэгдүгээрт, нийслэлийн суурьшлын бүсээс арьс ширний үйлдвэрүүдийг гаргаж, нүүлгэн шилжүүлж паркт байршуулна. Энэ нь арьс ширний салбарт шинэ сэргэлт болно. Хоёрдугаарт, малын гаралтай бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд “Монгол брэнд”-ээр гаргах шинэ эхлэл болно. Гуравдугаарт, ажлын байр, татварын орлого нэмэгдэж, бүс нутгийн эдийн засагт чухал түлхэц өгнө. Энэ төслийг зөвхөн үйлдвэрийн парк бус, Монголын эдийн засгийн шинэ загвар гэж үзэж байна. Түүнээс гадна Аргалант эмээлт Дагуул хотын эдийн засгийн томоохон суурь болж өгөх ач холбогдол бүхий томоохон төсөл юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 404 хүүхдийн нэрийг зарлаж байна

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо
Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Оросоос хий худалдан авахыг ЕХ-нд санал болгожээ

Боломж үргэлж байдаг

Боломж үргэлж байдаг

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарлаа

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Мөхлийн ирмэгт байсан монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь 28.800-д хүрчээ

УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийнэ

АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

ӨНӨӨДӨР: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно

Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм  дулаан байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

105 м-ийн гүнд усан доогуур хонгил барьжээ

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

Геронтологийн үндэсний төвийн шинэ байрыг ашиглалтад орууллаа

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Азийн наадмын медалийн хүснэгт

Азийн наадмын медалийн хүснэгт

Сакаэ Казүхито: Хуучны хатуу бэлтгэлээр монголчуудыг хүмүүжүүлнэ

ОХУ-аас 10 дугаар сард 78 мянган тонн шатахуун авах гэрээ хийжээ

В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв?

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

“Айчи Нагояа-2026” Азийн наадмаас жүдоч К.Ёолк анхны алтан медалийг эх орондоо авчирлаа

Хүн дүрст роботын нийлүүлэлт 432 хувиар өсжээ