Өнөөдөр буюу 2025 оны 9 дүгээр сарын 1-ний Даваа /Саран/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Тяньжин хотноо наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 1-ний өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцож байна.
Өнөөдөр: "Эх хэлний өдөр" тохиож байна.
Их, дээд сургууль, ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх боловсролын хичээлийн шинэ жилийг орон даяар нээнэ.
14:00 цагт Үндэсний номын сангийн шинэ байранд: Монгол хэл шинжлэлийн нэрт эрдэмтэн, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор /Sc.D/, МУИС-ийн профессор М.Базаррагчаа багшийн 80 насны ойг тохиолдуулан Үндэсний Номын Сангаас "Эх хэлний өдөр"-т зориулж "Эх хэлээ эрхэмлэхийн учир" хичээлийг заана.
14:00 цагт МУБИС-ийн хичээлийн II байранд: Хиймэл оюунд сургах, дижитал хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Smart education hub center” нээлт болно.
"Чингис хаан" үндэсний музейд: Их шүтээн: Эзэн Чингис хаан тусгай үзэсгэлэн гарч байна.
"NM tower"-т: "Хүрээлэн буй Хязгааргүй” уран бүтээлийн үзэсгэлэнг дэлгээд байна.
"Алтан намар-2025” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг нийслэлийн есөн дүүрэгт 11 дүгээр сарын 1 хүртэл зохион байгуулна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!